Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Таван толгой ХК 54 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

З.Санжаа, iKon.mn
2017 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Таван толгой ХК (Олон нийтийн хэлж заншсанаар жижиг Таван толгой буюу орон нутгийн өмчит компани) -ийн 2016 оны санхүүгийн тайлан ил болжээ.

Компани өнгөрөгч онд 177 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон нь 2015 оныхоос 7 дахин өссөн үзүүлэлт юм.

 

Харин Орлогын татварт 16 тэрбум төгрөг төлж тайлант хугацаанд нийтдээ 54 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Компаний санхүүгийн тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.


Нэмж хэлэхэд 2011 онд тус компаний хөрөнгийн бирж дээрх үнэлгээ 569 тэрбум төгрөгт хүрч нэг ширхэг хувьцааны үнэ 1.4 сая төгрөгөөр арилжаалагдан, нэг ширхэг хувьцаандаа 130,000 төгрөгийн ногдол ашиг тарааж Монголын хөрөнгийн биржийн түүхэнд дээд амжилтыг тогтоож байсан юм.