Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

ОУВС-гийн хөтөлбөр Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг ЗӨРЧИЖ БАЙГААГ анхаарууллаа

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сантай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсныг өчигдөрхөн олон нийтэд мэдээлсэн.

Энэхүү асуудлаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос хөтөлбөрийн хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд авч буй арга хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн заалтуудыг зөрчиж байгааг анхааруулж, эдгээр заалтыг харгалзан нөхцөлөө тохирохыг шаардлаа.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч X.Амгаланбаатар “Нэгдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран 2017-2018 оны хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг байгуулсан.

Энэ хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр Ниймгийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ХХАХҮ-ийн дэд сайд Ж.Саулье зэрэг нэр бүхий 10 Засгийн газрын төлөөлөгч гарын үсэг зурсан. МҮЭХ болон МАОЭНХ-ноос 10 хүн төлөөлж энэ хэлэлцээрийг байгуулсан.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ хэлэлцээрт тусгасан хэд хэдэн заалтуудыг өчигдрийн мэдээлэл үндсэндээ зөрчиж эхлэх байдалтай болж байна.

Хэрэв энэ хэлэлцээрийн заалтуудыг зөрчиж, цаашид ОУВС-тай энэхүү нөхцөл болзолтойгоор хөтөлбөрийг хэрэгжүүлэх болвол МҮЭХ хамтын маргаан эхлүүлэх болно. Гэхдээ ийм нөхцөл байдал үүсэхгүй гэдэгт найдаж байна” гэлээ.

Зөрчигдөж буй хэлэлцээрийн заалтууд
Хэлэлцээрийн 2.4, Бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ төрлийн татвар бий болгоход нийгмийн түншлэгч талуудтай урьдчилан зөвшилцөж байна гэсэн заалтыг шууд утгаар зөрчиж байгаа юм.
Хэлэлцээрийн 2.5, Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан ААН, иргэдэд учирч буй хүндрэл бэршээл, эдийн засагт үүсч болзошгүй эрсдлийг бууруулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.
Хэлэлцээрийн 3.2, Тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж шийдвэрлүүлнэ.
Хэлэлцээрийн 3.9, Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын цалин орлого, нийгмийн хамгааллын хүрсэн төвшинг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах, улмаар нэмэгдүүлэх нөхцөл бололцоотойгоор хэрэгжүүлнэ.