Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Бохь зажлах нь ой тогтоолтыг сайжруулдаг

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 2 сарын 20
Сурталчилгаа

Амны хөндийг хамгийн хурдан аргаар цэвэрлэхэд бид БОХЬ хэрэглэдэг.

Өдрийн цайны дараа амны хөндийгөө богино хугацаанд хэрхэн цэвэрлэх вэ гээд л бид бодож эхэлдэг шүү дээ. Хүмүүстэй ярилцах, хурал уулзалтанд очих, хамт олонтойгоо ойр дотно яриа өрнүүлэхэд амны хөндийгөөс тань эвгүй үнэр үнэртээд байвал маш эвгүй. Тэгвэл бохь зажилснаар ганцхан амны хөндий цэвэрлэгдэхээс гадна дараах маш олон давуу талууд байдаг байна. Халаасандаа та заавал бохь авч явж байгаарай.

 

 

  1. ТӨВЛӨРӨХ БОЛОН ОЙ САНАМЖИЙГ САЙЖРУУЛНА.

Олон судалгааны үр дүнд бохь нь сэтгэцийн үйл ажиллагааг сайжруулдаг болохыг харуулаад байна. Бохь зажилах үед тархины цусан хангамж сайжирдаг ба судалгаагаар 25%-40% өсдөг байна. Энэ нь тархи руу очих хүчилтөрөгчийг нэмэгдүүлснээр ой тогтоолт болон танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулахад туслана.

  1. СЭРҮҮН БАЙХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.

Ой санамжаас гадна, маш олон судалгаагаар хүний соргог, сэргэлэн цовоо байдлыг нэмэгдүүлдэг байна. Эрүүний зажилах хөдөлгөөн нь цусны эргэлтийг нэмэгдүүлэхээс гадна тархины нойрноос сэргээх хэсэгтэй холбоотой мэдрэлийг сэргээнэ. Энэ нь хүмүүсийг сэргээж, унтахгүй удаан сэрүүн байлгахад тусладаг ба гааны амттай бохь нь илүү үр дүнтэй байдаг байна.

 

 

  1. СТРЕСС БОЛОН ТҮГШҮҮРТЭЙ БАЙДЛЫГ АРИЛГАХАД ТУСЛАНА.

Бухимдаж, цухалдсан үед бохь зажилах нь тайвшрахад туслана. Бухимдаж, сандарсан үедээ хумсаа мэрдэг, хөл салганадаг зэрэг зуршилтай хүмүүст бохь гайхалтай туслана. Олон туршилт судалгаагаар стрессийн гормон бууруулахад бохь зажилах нь сайнаар нөлөөлдөг гэж гарсан байна.

  1. ШҮДИЙГ ХАМГААЛНА

Америкийн Шүдний холбооноос хоол идсэний дараа 20 минутын турш сахаргүй бохь зажилах нь шүдний пааланг хамгаалах, шүд цооролтыг бууруулах, буйлны үрэвслийг намдаадаг нь батлагдсан. Учир нь шүлс ялгаралтыг нэмэгдүүлснээр шүд цоорох гол шалтгаан болох шүдэн дээрх хүчлийг задалж өгдөг. Зажилж буй бохь чинь хэрвээ сахартай байвал хүчлийг эсрэгээр нь нэмэгдүүлэх гол хүчин зүйл болох учраас сахаргүй бохь хэрэглэж заншаарай.

 

 

  1. ЦЭЭЖ ХОРСОХ БОЛОН УЛААН ХООЛОЙН ҮРЭВСЛИЙГ БУУРУУЛАХ

Хоол идсэний дараа бохь зажилах нь цээж хорсох болон улаан хоолойн үрэвслийг бууруулахад туслана. Бохь зажилах үед шүлс ялгарч залгих нь нэмэгдэж хүчлийг түргэн хугацаанд цэвэрлэдэг. Гэхдээ гаатай бус жимсний амттай бохь зажилахыг зөвлөж байна.

  1. ИДЭХ ДУРШЛЫГ БАГАСГАНА

Сахарын агууламжгүй бохь зажилснаар жин нэмэхгүй, бага калоритой бөгөөд идэх дуршилд тань чухал нөлөө үзүүлнэ. Судлаачид бохь зажилах нь хоол идэх дур хүслийг бууруулахад туслах ба зурагт үзэнгээ хэвэх,  бодлогогүйгээр идэх зэргээс таныг хамгаалж өгнө.

  1. ТАМХИНААС ГАРАХАД ТАНЬ ТУСЛАНА

Таныг тамхинаас шууд гаргах ид шидгүй ч, тамхи татахыг ихээр хүссэн үед бохь зажилах нь таныг өөрийгөө хянахад туслана.

  1. АМ ХУУРАЙШИХГҮЙ

Сахаргүй бохь нь хуурай амтай тэмцэх амны хөндийн эрүүл мэндийн гол хүчин зүйл болдог. Сахаргүй бохь зажилах үед энгийн үеэс 10 дахин их шүлс ялгардаг. Энэ нь амны хөндийн хуурай болон тухгүй, асуудлыг шийдэхэд том түлхэц болж өгдөг.

 

 

  1. НИСЛЭГИЙН ҮЕД ЧИХ ӨВДӨЛТИЙГ НАМДААНА.

Онгоц нисэх үед болон буух агаарын даралтын өөрчлөлтийн улмаас чих өвддөг. Энэ үед эвшээх, хамраа чимхэх зэрэг аргуудыг хүмүүс ашигладаг. Гэхдээ хамгийн хялбар арга бол бохь зажилах юм. Энэ нь шүлс ялгарч, залгих нь нэмэгдэж, чихний даралтыг тэнцвэржүүлэхэд туслана.

  1. ДОТОР МУУХАЙРАХ ҮЕТЭЙ ТЭМЦЭНЭ

Жирэмсэн болон бие тавгүй байх үед дотор муухайрах асуудал их тулгардаг. Ийм үед авах хамгийн түргэн тусламж бол сахаргүй бохь зажилах юм.

Бохь сонгохдоо та Сахарын агууламжыг нь заавал харж байгаарай.

ГОЛЛАНДЫН ПЕРФЕТТИ ВАН МЕЛЛЕ КОМПАНИЙН МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ОНЦГОЙ ЭРХТ ДИСТРИБЪЮТЕР “НАНО ИНТЕРНЭЙШНЛ” ХХК

http://nanointernational.mn/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.