“Талын Түмэн Адуу”-ны баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Төв аймгийн Алтанбулаг суманд болсон уг баярт гадаадын зочид ирж оролцсон байна.
Баярын үеэр адуучид уурга шүүрэх, эмнэг булгиулах, азарга гүйлгэх үзүүлбэр, сайхан хөтөлгөө, монгол баатруудын морьтон үзүүлбэрүүд үзүүллээ.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Талын Түмэн Адуу”-ны баяр 3 дахь жилдээ болж байгаа юм.
Гэрэл зургийг mpa.mn