Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн нэр хүнд АНУ-д огцом унажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Америкчуудын дундах олон улсын корпорацуудын нэр хүндийг жил бүр тодруулдаг санал асуулгын 2017 оны дүн өнөөдөр гарсан байна.

The Harris Poll судалгаагаар Өмнөд Солонгосын Самсунг компанийн нэр хүнд нэг жилийн дотор 42 байр ухарсан огцом уналтыг үзүүлжээ. Өнгөрсөн жил Самсунг 7 дугаарт бичигдэж, сүүлийн гурван жил тогтмол эхний 10-т багтаж байсан юм.

Тэгвэл энэ жилийн судалгаагаар 42 байр ухарч 49 дүгээрт орсон нь Galaxy Note 7 гар утасны гал гардаг асуудал, Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг тойрсон авлигын хэрэгт орооцолдсоноос болсон бололтой.

Энэ жилийн топ 10 компанийг Amazon.com тэргүүлж, Wegmans and Publix Super Markets дэлгүүрийн сүлжээ дэд байранд орсон байна. Мөн Apple, Google, Tesla Motors компаниуд эхний 10-т багтжээ.

 

Эх сурвалж: Korea Times