Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ

ikon.mn
2017 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-аас баталсан Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих гэж байна.

Зах зээлийн харилцааны түгээмэл хэрэглүүр болох барьцааны талаарх асуудлын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, нөгөө талаар энэ харилцааны оролцогчдын боломжийг нэмэгдүүлэхэд энэ хууль чухал ач холбогдолтой юм. Уг хуулиар хөрөнгийн барьцааны эргэлтийн талаарх нэгдсэн мэдээллийг бүрдүүлэх, ингэснээр эдийн засгийн харилцааны оролцогчид уг харилцаанд оролцох найдвартай байх нөхцлийг бүрдүүлэх зорилгыг тавьсан. Энэ нь бизнесийн харилцаанд учрах сөрөг эрсдлээс сэргийлэх боломжийг хангаж байна.
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn

ХЗДХЯ, Дэлхийн банкны группын гишүүн Олон улсын санхүүгийн корпораци, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголбанк болон холбогдох бусад байгууллагууд хамтран “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан” -гийн нээлтийг өнөөдөр хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Нээлтийн ёслолын үеэр ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр хэлсэн үгэндээ “Хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сангийн хөтөч нь, бас хяналт тавигч нь, мөн үр өгөөжийг нь хүртэгч нь иргэд өөрсдөө байна” гэж хэлсэн юм.

Цахим орчинд суурилсан барьцааны мэдэгдлийг бүртгэх энэхүү горим нь эдийн засгийн харилцааны оролцогчид аль болох түргэн шуурхай харилцах, мэдээлэл солилцох, мөн түүнчлэн барьцааны талаарх эрх зүйн зохицуулалт өнөөгийн нийгмийн хөгжлийн шаардлагыг хангах учиртай.

Дашрамд дурдахад манай улсад өнгөрсөн хугацаанд орж ирсэн гададын шууд хөрөнгө оруулалтаас даруй 2 дахин их хөдлөх эд хөрөнгө иргэдэд байна гэсэн судалгаа байдаг юм.


Эх сурвалж: ХЗДХЯ