Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллээ шалгах, засварлах хугацааг СУНГАЛАА

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

НӨАТ-ын урамшуулал авахаар цахим төлбөрийн нэгдсэн системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн 133,226 татвар төлөгч иргэн байгаа юм.

Эдгээр иргэдийг мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацааг Сангийн Яамнаас 2 дугаар сарын 25-ны өдрийг дуустал сунгалаа.

Иймд татвар төлөгч та цахим төлбөрийн нэгдсэн системд хэрэглэгчийн хувийн мэдээллээ бүрэн гүйцэд оруулж урамшууллаа аваарай.