Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хурдан морины хаврын уралдааныг эсэргүүцэж байр сууриа илэрхийлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шангрила зочид буудалд

09:30 цагт "Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017" форум болно.

Туушин зочид буудалд

9:30 цагт Хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сангийн үйл ажиллагааг нээх ёслол болно. Ёслолд ХЗДХЯ, Монголбанк, Олон улсын санхүүгийн корпорацийн удирдлагууд оролцоно.

МҮЭ-ийн холбооны байранд 

11:00 цагт Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Дээрх асуудалтай холбоотойгоор МҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Монгол Улсад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Үндэсний төрийн бус байгууллагуудын сүлжээ, эвсэл болон Олон улсын байгууллагуудаас хурдан морины хаврын уралдааныг эсэргүүцэж байр сууриа илэрхийлнэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлд

11:00 цагт Шүүхийн ёс зүйн хороотой хамтран "Шүүгчийн ёс зүй, хариуцлага" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.