Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Архидан согтуурахаас сэргийлэх өдрүүд” эхэллээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар манай улсын хүн амын 13.6 хувь нь архинд донтох эмгэгтэй, эрэгтэйчүүдийн 39.0 хувь, эмэгтэйчүүдийн 5.0 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг болохыг тогтоожээ. 

2015 онд архины хордлого ослын шалтгаант нас баралтын 48 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 5.5, хөлдөлт болон осгож нас барсан хүмүүс осол гэмтлийн нас баралтын 10.5 хувь байгаа нь өмнөх оноос 0.2 хувиар нэмэгдсэн байна.

Архины хордлогоор нас барсан иргэдийн 76 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа юм. Сэтгэц идэвхт эм, бодисын шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгүүдийн 98.3 хувь нь архины шалтгаантай холбоотой байна. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны “Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 224 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор энэ сарын 16-28-нийг хүртэл нийслэлийн хэмжээнд “Архидан согтуурахаас сэргийлэх өдрүүд”-ийг зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын харьяа нэгж, дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, тасаг, төвийн саатуулах байрны нийт эмч мэргэжилтнийг мэргэжил арга зүйгээр хангах, мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх үүднээс Наркологийн эмнэлэгтэй хамтран энэ сарын 16-нд сургалт зохион байгуулсан талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.