Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн анхны бүтэн эргэдэг цамхаг Дубайд баригдах гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 19
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн анхны бүтэн эргэдэг цамхаг Дубайд баригдаж, 2020 онд ашиглалтад орохоор болжээ. “The Dynamic Tower Hotel” нэртэй уг байгууламжийн төсөл 2008 оноос эхэлсэн ба Израйль-Италийн архитектор Дэвид Фишерийн бүтээл юм байна.

Нийт 420 метр өндөр, 80 давхар барилгын давхар бүр нь бие даан эргэлдэж Дубай хотыг тольдон харах боломжтой.

Оршин суугчид нь өөрийн амьдарч байгаа давхрын эргэлтийн хурд, хаашаа харж зогсох зэргийг дуу хоолойгоор удирдах юм. Цамхаг нь эрчим хүчээ бүрэн бие даан үйлдвэрлэх ба 79 салхины хэвтээ турбин, дээвэртээ нарны эрчим хүчний үүсгүүртэй.

Энд байрлах орон сууц тус бүр нь $30 саяын үнэтэй байх бол цамхаг нь бүхэлдээ $435 саяын зардлаар босох юм байна. Зочид буудал, тансаг орон сууцны зориулалтаар ашиглагдана.

Архитектор Фишер үүнтэй ижил цамхагийг Лондон, Парис, Нью-Йорк, Москва хотуудад байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Independent