Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Тос болчихсон хувцсыг хэрхэн цэвэрлэх вэ?

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 2 сарын 18
Cardoctor
 

Машин янзалсны дараа хувцас тос, толбо болохтой олон тулгарсан байх. Энэ тохиолдолд тостой хувцсаа түргэхэн шиг усаар зайлаад, хатаагчид хийж байсан ч нэмэр дээрээ нэрмээс болж байсан уу?

Гэхдээ дараагийн удаа хувцсаа тос болгочихвол багахан шиг хөдөлгөөнөөр асуудлыг шийдвэрлэх боломж танд байгаа нь аз шүү. Тэгэхээр яаж вэ гэж үү?

Хурдан хөдөл

Цаг таны талд байдаггүйг сана. Тос хувцсанд удаан нэвчих тусам нөхцөл байдал улам л дордож, гаргах аргагүй болно. Аль болох хурдан хөдөл. Боломжтой бол зууралдсан, бөөгнөрсөн тосыг түргэхэн шиг хуванцар халбагаар эргэн тойронд нь нялалгүй авах хэрэгтэй.

Картонон цаасыг хувцасны толбо болсон хэсэг болон бусад цэвэрхэн хэсгийн хооронд тусгаарлах маягаар байршуулснаар бусад хэсэгт тос шингэхээс сэргийлнэ. Дараа нь хуурай салфеткаар тос болсон хэсгийг хаттал үрэх хэрэгтэй. Энэ арга таныг дараагийн үндсэн ажилдаа шилжихэд тусална.

Обьект дээрээ ажилла

 

Дараагийн үе шат нэгэнт тогтчихсон толботой хамааралтай, бас нэлээдгүй тэвчээр, цаг хугацаа шаардсан хэсэг юм. Эхний хамгаалалт бол толбыг арилгах оролдлогоо үргэлжлүүлэх юм. Толботой хэсгийг хатсаны дараа нунтгаа дээр нь цацаад тос урвалд орж, ууршихыг хүлээнэ. Энэ тохиолдолд хүүхдийн нунтаг цацлага, эрдэнэшишийн цардуул сайн үйлчилдэг. Үүнээс гадна гурил ч байж болно.

Нунтгаа толбыг бүрхтэл сайн цацаад 5-10 минут хүлээсний дараа толбыг бусад хэсэгт хүргэлгүйгээр шүдний сойзоор маш сайн үрэх хэрэгтэй. Хэрэв нунтаг бөөгнөрч байвал үйлчилгээ үзүүлж байна гэсэн үг. Энэ үйлдлээ шаардлагатай бол хэд хэд давтах хэрэгтэй, бөөгнөрсөн нунтгийг зайлуулаад дахиж шингэхгүй болтол нь нэмж шинэ нунтаг хийнэ.

Ингээд үлдсэн багахан толбо дээрээ тос арилгах зориулалттай бүтээгдэхүүнээ ашиглах цаг болж байна.  WD-40 тун дажгүй, гэхдээ эхлээд хувцасныхаа дотор талд өнгийг өөрчилж байгаа эсэхийг шалгаад үзэхэд гэмгүй. Ингээд хувцасны өнгөнд аюул учрахгүй гэж үзвэл толбоны хэмжээнээс хамаараад толбо арилгагчаа хувцасны дотно гадна 2 талд шүрших эсвэл багахан шиг түрхэх хэрэгтэй. Үүний дараа ойролцоогоор 5 минут сууж хүлээгээрэй.

Толбыг угаа

Толбон дээрээ шингэн саван, хэдэн дусал халуун ус дусаагаад шүдний сойзоор тойрог хэлбэрээр хөөсөртөл нь үрж өгнө. 5-10 минут болсны дараа толботой хувцсаа (хувцасны заавар шошго дээрх зөвшөөрөгдөх хэмжээнд) угаалгын машинд хийгээд халуун усаар угаагаарай.

Дахин сануулахад шошго дээрх угаах заавар дээр ямар нэгэн хориглосон заалт байгаа эсэхийг нягталж үзээрэй. Угаалга дууссаны дараа хувцсаа хатаагчид хийх хэрэггүй, харин өөрөөр нь агаарт хатаах хэрэгтэй.  Энэ бүхнийг хийгээд ч толбо арилахгүй хэвээр байвал бүх алхмаа эхнээс нь хийнэ, гэхдээ найдвар бараг байхгүй гэсэн үг.  

Зураг