Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Cap шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл саатал бий болдог.

Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамж гарган нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах зорилгоор амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаараар хязгаарлахаар болсон. Тус захирамжийн дагуу өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно. Харин маргааш сондгой дугаартай машинууд замын хөдөлгөөнд оролцох юм. 

Дугаарын хязгаарлалт 10:00-20:00 цаг хүртэл үйлчилнэ.