Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Барагшуныг хэрэглэхэд таны биед гарах итгэмээргүй өөрчлөлтүүд

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 2 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхий ээжийн бидэнд бэлдэж тавьсан олон гайхамшигт бэлгүүдийн нэг нь яах аргагүй барагшун. 3,000 гаруй жилийн түүхтэй, он тооллын хэдэн зуун сурвалж бичигт анагаах, эрүүлжүүлэх чадлаараа дуурсагдан тэмдэглэгдсэн энэхүү бодисын нууц увдис болоод үүсэл гарлыг хүн төрөлхтөн бүрэн нээж амжилгүй өдгөөтэй золгожээ. 

Монгол Улсын Төрийн шагналт, эм зүйн ухааны академийн ерөнхийлөгч, эм зүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар, Академич, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Ц. Хайдав нар “Уламжлалт эмийн түүхий эд ба 12 жил” бүтээлдээ Алтай хангай нурууны өндөр уулсын дунд амьдардаг хадны сээтэн хэмээх мөнгөлөг саарал зүстэй эрүү цагаан хулгана Барагшуныг өндөр уулын хад агуйн гүн хонгилд нөөцлөн хурааж, тэр нь хадны ан цав даган урсдаг тухай дурдсан байлаа. Харин дорно дахины олон улс оронд Барагшуныг хадны давирхай, мумиё зэргээр өөр өөрийн нэршлээр хүндэлсээр иржээ. Тэгвэл энэхүү цуутай эд чухам юунд сайн болоод хүн төрөлхтөн хэдэн зуун жилээрээ ийнхүү нандигнан дээдэлж ирсэн юм бол. 

Барагшуны ач тус 

Химийн шинжлэх ухааны доктор, тэргүүлэх профессор С.Шатар “Эмч судлаачдын нотолсноор барагшуны ханд бодисын солилцоог идэвхжүүлэх, цусны улаан цогцос, гемоглобиныг төлжүүлэх, яс бэхжүүлэх, фосфор, кальцийн хангамжийг сайжруулах, эд эсийг нөхөн төлжүүлэх, шарх үрэвслийг анагаах, хавдар илааршуулах зэрэг олон төрлийн үйлчлэлтэй. Ходоодны шүүс ялгаруулах, гэдэсний хөдөлгөөнийг төгөлдөржүүлэх, төв мэдрэл тэр дундаа захын мэдрэлийг сэргээх, мэдрэлийн сульдаанаас сэргийлэх, ясны бэртлийг төлжүүлэн гагнах ач тустай” гэдгийг unen.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байлаа.
 
Өнөө цагт манай улсын анагаах ухаанд барагшуныг идээт шарх, ходоод, 12 нугалаа гэдэс, буйлны үрэвсэл, яс бэртэх, амьсгалын замын өвчин, элдэв түлэгдэл, радикулит, ясны сүрьеэ, экзем, псориаз, үлд, мэдрэлийн саа, геморой гээд олон өвчнийг анагаахад ашигладаг болсон байна. 

Тэдний туршлага 

Псориаз буюу хайрст үлд гэж бидний ярьж заншсан өвчин нийгэмд ихээхэн тархжээ. Энэ өвчнөөр олон жил шаналж, биеэрээ дүүрэн улаан толботой явдаг хүмүүсийг уншигчид андахгүй биз. Биеэрээ хайрстай улаан тууралттай 10 жил явсны эцэст дархлаагаа сайн дэмжиж курс эмчилгээ хийлгэж энэ өвчнөөс салсан нэг нь байхад 20 жилийн хугацаанд аль сайн гэсэн бүхнийг хэрэглээд ч үр дүнд хүрээгүй хүн ч бий. Тэдний нэг болох 35 настай эрэгтэй Л “Олон жил олон янзын юм хэрэглэж үзсэн. Хоол хүнсээ тохируулан хэрэглэж, ажил амралтаа зөв зохицуулахаар ойр зуур багасдаг. Гэвч ажлын ачаалал нэмэгдэн ядрах, сэтгэл санаа тавгүйтэхээр эргээд гарчихдаг. Энэ тохиолдолд барагшун хэрэглэхээр алга болчихдог. Барагшун хэрэглээд жил болж байна. Өглөө, өдөр, оройд уудаг. Тааруулж хэрэглэвэл үнэхээр сайн хүний биед сөрөг нөлөөгүй. Барагшунаас өөр олон зүйл хэрэглэж байсан. Гэхдээ үүн шиг псориазыг эдгээж байгаагүй. Псориазтой хүмүүсийг барагшун хэрэглэж үзээрэй гэж хэлмээр байна” хэмээн ярьсан юм. 

Барагшуныг хэрхэн хэрэглэх вэ?

Барагшуны анагаах гайхамшигт нууц чадлыг нэгэнт ойлгож авсан болохоор хэрхэн хэрэглэх талаар энэ хэсэгт ярилцъя. Барагшуныг эмийн бодис, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гээд хэрэглээнд өргөнөөр ашиглаж байна. Уламжлалт анагаах ухааны эмч нарын зөвлөж буйгаар дархлаагаа сэргээхийн тулд хавар 3-5 дугаар сард, намар 9-11 дүгээр сард хэрэглэх нь тохиромжтой аж. Харин яс бэртсэн, ходоод гэдэсний өвчтэй үед эмчийн заавраар, тодорхой тунгаар хэрэглэх нь зохистой юм.  
Төрөл бүрээр Барагшуны бэлдмэл худалдаанд байдгаас хамгийн онцлууштай нь “Барагшун үрэл С” юм. Нас уртасгагч газрын давирхай Барагшуныг С амин дэмээр баяжуулсан нь насан туршийн эрүүл мэнд, гоо сайхан, дархлаагаа хамгаалахын тулд энэхүү үрлийг хэрэглээд үзээрэй. Хувь хүний эрүүл, зөв дадал хэвшил урт наслахын шидэт увдис билээ. 

Ж. Цогзолмаа

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.