Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш СОНДГОЙ тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 17
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилж байгаа.

Маргааш буюу хоёрдугаар сарын 18-нд зөвхөн тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцох бол, ням гарагт зөвхөн сондгой тоогоор төгссөн автомашинууд явна. 

Автомашины улсын дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос “Нарантуул”, “Дэнжийн мянга”, “Хүчит шонхор” худалдааны төв чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлнэ. Дугаарын хязгаарлалтыг өвлийн цагийн хуваарийн хамрах хүрээн дээр Саппорогийн уулзвараас Таван шарын уулзварыг оруулжээ.