Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан Нам үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Дэд даргаа сонгоно

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг www.mpa.mn

Ардчилсан Намын VII их хурал өнгөрөгч 12-ны өдөр болж, намын даргаараа С.Эрдэнийг батламжилсан. Энэ хурлаар мөн Үндэсний зөвлөлдөх хорооны нэрийг өөрчилж, Үндэсний бодлогын хороо гэгчийг байгуулан, намын Дэд даргын тоог хоёр болгож өөрчилсөн юм. 

Одоогоор намын Дэд даргад УИХ-ын гишүүн З.Нарантуяа, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нар нэрээ дэвшүүлээд байна. Харин Ардчилсан Намын шинэхэн гишүүн Б.Жаргалсайхан намын Дэд даргын суудалд нэрээ дэвшүүлсэн гэх мэдээлэл худлаа байна.

Ардчилсан Намын дүрэм эцсийн байдлаар батлагдаагүй бөгөөд дүрмийн төслийг УИХ-ын гишүүн асан Д.Түвдэндорж толгойлж байна. Энэ ажлын хүрээнд Ардчилсан Намын үүрүүдийн шинэчилсэн бүртгэл хийгдэж дуусах хүртэл Ардчилсан Намын Дэд даргын суудалд хэн нэгнийг томилохгүй юм.

Ардчилсан Намын Дэд даргыг сонгох учиртай Үндэсний бодлогын хорооны хурлын тов эцсийн байдлаар гараагүй байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.