Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Орчлон ертөнцийн тухай ГАЙХМААР 10 БАРИМТ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 17
iKon.MN

Бүх материйн 99 хувь нь хоосон орон зай байдаг. Нийт хүн төрөлхтний биеийн атомуудаас хоосон орон зайг нь салгавал 7 тэрбум хүн нийлээд нэг ширхэг ёотонгийн хэмжээтэй болно.

 

 

Хэрвээ чи 65 сая гэрлийн жилийн зайнд амьдарч байгаа харь гарагийн амьтан бол манай дэлхий рүү дурангаар харахад чинь үлэг гүрвэлүүд бэлчиж яваа харагдана.

 

 

Сугар гарагийн нэг жил нь манай Дэлхийн 224 хоногтой тэнцүү. Гэвч Сугарын нэг хоног нь Дэлхийн 243 хоногтой тэнцүү. Тиймээс тэнд хоног нь жилээсээ урт байдаг. Үүнээс гадна Сугар бол манай нарны аймгийн бусад гарагуудаас ганцаараа эсрэг чиглэлд эргэдэг.

 

 

Бидний биед байх бараг бүх устөрөгчийн атом нь 13.7 тэрбум жилийн тэртээ огторгуйд болсон Их тэсрэлтээс үүссэн гэж үздэг.

 

 

Манай нарны системийн массын 99.8 хувийг Нар ганцаараа эзэлдэг. Нарны дотор талд 1.3 сая Дэлхий багтахаар асар том юм.

 

 

Ертөнцийн бүх одны тоо манай Дэлхийн бүх элсний ширхэгээс олон. Нийт 3 секстиллион од байж магадгүй гэж үздэг. Энэ тоо нь 3-ын ард 23 тэг байх юм.

 

 

Томоохон од дэлбэрсний дараа үүсдэг биетийг нейтрон од гэдэг. Нейтрон одод нь маш өндөр нягтралтай. Нейтрон одны нэг цайны халбагын хэмжээтэй хэсэг нь Эверест уулаас хүнд жинтэй. Дэлбэрэлтийн улмаас нейтрон од нь секундэд 600 удаа эргэж байдаг тул ийм нягт байдаг аж.

 

 

Бидэнд харагдаж байгаа матери нь ертөнцийн дөнгөж 5 хувийг бүрдүүлдэг. Үлдсэн 95 хувь нь хар энерги, хар матери бөгөөд бид энэ талаар маш багыг мэддэг.

 

 

Одоогоос 50 орчим жилийн өмнө хүн төрөлхтөн саран дээр мөрөө гаргасан. Энэ мөр цаашдаа сая сая жил арилахгүй үлдэх боломжтой. Учир нь саранд атмосфер байхгүй тул мөрийг элээх салхи, ус огт байхгүй юм.

 

 

Хэрвээ чи биеийнхээ бүх ДНХ-г задалж дэлгэвэл 55 тэрбум километр урт болох ба манай дэлхийгээс Дэлхийн ван гараг руу зургаан удаа ирж очих хэмжээтэй гэсэн үг.

 

 

Эх сурвалж: iflScience.com