Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Yahoo хаяг руу нууц үг хэрэглэхгүйгээр нэвтэрч байжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Хакерууд хэрэглэгчийн нууц үгийг нь мэдэхгүй байсан ч имэйл хаягт нь нэвтэрч болж байсныг Yahoo компани хэрэглэгчиддээ анхааруулж эхэлжээ.

2015-2016 онд илэрсэн тус компанийн нэг тэрбум орчим хэрэглэгчийн мэдээллийг хулгайлсан халдлагатай энэ цоорхой нь холбоотой гэнэ.

Компанийн мэдэгдэлд “Манай гадна талд ажиллаж байгаа экспертүүд ‘хуурамч cookies’ үүсгэн хэрэглэгчийн мэдээлэлд нууц үг хэрэглэхгүйгээр хандах боломжийг судалж байгаа юм. Энэхүү судалгааны хүрээнд бидний олж мэдсэнээр 2015-2016 онд илэрсэн халдлагад ийм арга ашигласан байж болзошгүй байна” гэжээ.

Вэб броузерийн Cookies нь нэг сайт руу нэвтрэхдээ нууц үг, хэрэглэгчийн мэдээллийг дахин дахин оруулахгүй хадгалах боломжийг хэрэглэгчдэд олгодог. Тэгвэл хакерууд ийм хуурамч Cookies үүсгээд нэвтэрч байсан гэнэ.

Цоорхойг олсныхоо дараа Yahoo компани “хуурамч Cookies”-ийг хүчингүй болгох арга хэмжээ авсан ч хэдэн хэрэглэгчийн мэдээлэл үүнд өртсөнийг тогтоож чадаагүй байгаа гэнэ.

Тиймээс ийм халдлагад өртсөн байж магадгүй хэрэглэгчиддээ энэ долоо хоногоос эхлэн анхааруулга явуулж эхэлсэн байна.

2016 онд Yahoo компани эхлээд 2014 онд алдагдсан 500 сая хэрэглэгчийн мэдээллийн талаар зарлаж байсан бол удалгүй нэг тэрбум орчим хэрэглэгчийн мэдээллээ 2013 онд алдсанаа хүлээн зөвшөөрсөн юм.

Эдгээр мэдэгдлүүдийн дараа тус компанийн үндсэн бизнесийг $4.8 тэрбумаар худалдаж авах гэж байсан Verizon компани худалдаж авах үнээ $250 сая болгох санал тавьсан тухай яриа гараад байгаа ажээ.

 

Эх сурвалж: Independent