УИХ-ын намрын чуулган завсарлаад буй.
Намрын чуулганаар УИХ-ын нэгдсэн хуралдаан 166.48 цаг хуралджээ.
Энэ бол бүлэг, Байнгын хороо, ажлын хэсгийн биш зөвхөн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны ирцийн мэдээ юм.
Нийт 166.48 цаг хуралдсан УИХ-ын нэгдсэн хуралдаанд хамгийн идэвхтэй сайн суусан гишүүн бол Д.Тэрбишдагва. Нийслэлийн 74-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Тэрбишдагва гишүүн сонгогчдынхоо сонголтыг хүндэтгэн УИХ-ын нэгдсэн чуулганд суусан тоогоороо 76 гишүүнийг тэргүүлжээ.
Цагийн хувьд хамгийн сайн ирцтэй эхний таван гишүүнд:
Харин хамгийн муу суусан гишүүдийг УИХ-ын гишүүн Б.Наранхүү тэргүүлж байна. Тэрбээр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд ердөө 26.72 цаг л суужээ. Энэ нь нийт хуралдааны ердөө 16% байна.
УИХ-ын хуралдаанд хамгийн бага суусан таван гишүүнд:
График 1 -ээс уншигч та бүхэн гишүүдийн хуралд оролцоогүй шалтгааныг дэлгэрэнгүй харах боломжтой.
График 1, УИХ-ын гишүүдийн чуулганы хуралдаанд суусан ирцийг цагаар нарийвчлан харуулав. (Компьютерийн хулганаа график дээгүүр гүйлгэж харна уу)
Уг дүрслэл десктоп компьютер дээр нийцтэй харагдана
График 2 -т бид гишүүдийн ирцийг УИХ-ын нэгдсэн чуулганд оролцсон тоогоор нь харууллаа.
Оролцсон тоогоороо бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэргүүллээ. УИХ-ын нэгдсэн чуулган нийт 34 удаа хуралдсаны 34-т нь Ц.Нямдорж бүрэн суужээ.
Харин оролцсон тоогоороо мөн л Б.Наранхүү гишүүн сүүл мушгив.
График 2, УИХ-ын гишүүдийн чуулганы хуралдаанд суусан ирцийг оролцсон тоогоор нь харуулав. (Компьютерийн хулганаа график дээгүүр гүйлгэж харна уу)