Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжиж буй улс орнуудын шилдэг 22 их, дээд сургууль

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN

Британийн Times Higher Education сэтгүүл дэлхийн хөгжиж буй улс орнуудын их, дээд сургуулиудыг судалсан байна. Судалгаагаар Энэтхэг, Орос, ялангуяа Хятадын их, дээд сургуулиуд том амжилт гаргажээ. Хятад улс нь хөгжиж буй улс орнуудын шилдэг их, дээд сургуулиуд дунд чансаагаараа хамгийн өндөрт тооцогдож байгаа юм. Шилдэг 300 доторх 52 байрыг Хятад улс эзэлж жагсаалтыг тэргүүлсэн байна.

Фудан их сургууль 11 байраар өсөж, зургаадугаарт бичигдсэн бол, Бээжин, Цинхуагийн их сургууль дөрөв дэхь жилдээ дээгүүр хоёр байрыг эзэлсээр байна. Энэтхэгийн Шинжлэх Ухааны их сургууль энэ жил анх удаа шилдэг 15-д багтаж чаджээ. 

Та бүхэнд хөгжиж буй улс орнуудын шилдэг 22 их сургуулиудыг танилцуулъя

22. Чэн Кун улсын Их Сургууль Тайнан, Тайваний хамгийн шилдэг их сургуулиудын нэг. Судалгаагаар жагсаалтад 39.3 оноо авсан байна.

 

 

21. Ухань Их Сургууль Хятадын Хубэй мужийн нийслэл Уханьд байрладаг. 123 жилийн түүхтэй сургууль. Жагсаалтад 40.1 оноо авсан байна.

 

 

20. Чяо Тун Үндэсний Их Сургууль Тайваний Шинчу хотод байдаг. Хэд хэдэн Нобелийн шагналтнууд энэ сургуулиас төрөн гарсан. 1986 онд Нобелийн шагнал хүртсэн химич Юань Ли энэ сургуульд сурдаг байжээ. Жагсаалтад 41.3 оноо авчээ.

 

 

19. Цөмийн Судалгааны Улсын Их Сургууль Москвад байдаг. 2000 онд олон улсын оюутнууд хүлээн авдаг болохоос өмнө анх цөмийн стратеги төлөвлөлтийн байгууллага байсан. 41.5 оноо авчээ.

 

 

18. Сабанси Их Сургууль 1994 онд байгуулагдсан. Туркийн хоёр дахь шилдэг их сургуульд тооцогддог. Судалгааны ажлын эшлэл дурддаг төрөлд 61.6 оноо авч оноогоо өсгөж чаджээ.

 

 

17. Цинь Хуа Улсын Их Сургууль Бээжингийн Цинхуа их сургуультай андуурдаг тохиолдол байдаг. Гэхдээ энэ сургууль Тайваний Шинчу хотод байрладаг байна. Нийт 12,000 орчим оюутантай. Энэ жил 42.2 оноо авжээ.

 

 

16. Төв европын Их Сургууль 1991 онд Будапешт хотод байгуулагдсан англи хэлний их сургууль. Энэ сургуулийн 76 хувийг олон улсын оюутнууд эзэлдэг байна. 

 

 

15. Коч Их Сургууль Үүсгэн байгуулагч Вехби Кочийн нэрээр нэрлэгдсэн. Энэхүү хувийн их сургууль нь Истанбулд байрладаг бөгөөд Туркийн хамгийн шилдэг их сургуульд тооцогддог. 44.2 оноо авсан.

 

 

14. Энэтхэгийн Шинжлэх Ухааны Институт Times Higher Education-ий судалгаагаар тус сургууль нь Энэтхэгт дээд боловсролоороо тэргүүлдэг. 45.8 оноо авсан. 

 

 

13. Сан Пауло Их Сургууль Бразилийн шилдэг их сургууль. Бразилийн амжилттай яваа хүмүүсийн ихэнх нь энэ сургуулийг төгссөн байдаг байна. Euryclides de Jesus Zerbin латин Америкт анх удаа амжилттай зүрх шилжүүлэн суулгасан хүн энэ сургуулиас гаралтай. 

 

 

12. Физик, технологийн Москвагийн Институт  Энэ сургуульд Москвагийн 5,535 оюутнууд суралцдаг.

 

 

11. Нанжин Их Сургууль Одоогийн хэлбэрээр 1902 онд байгуулагдсан, гэхдээ суурь нь бүр 258 жилийн өмнөөс тавигдсан. Нанжин нь Хятадын хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй их сургуулиудын нэг юм. 100-аас 48.4 оноо авсан. 

 

 

10. Тайваний Үндэсний Их Сургууль Тайваний Тайпей хотод байрладаг. Судалгаа, заах арга барил, эшлэлийн төрлүүдээрээ өндөр оноо авсан. 49.8 оноо авч чаджээ. 

 

 

9. Зэжянь Их Сургууль 1897 онд байгуулагдсан. Хөх Делта буюу Хятадын Ivy лигийн холбооны гишүүн сургууль. Зэжянь их сургууль нь 45,000 оюутанд мэдлэг олгодог. Нийт оноо өнгөрсөн жилийн 45.9-өөс огцом 51.8 болтлоо өссөн байна. 

 

 

8. Уитуотерстрэнд Их Сургууль Өмнөд Африкт байдаг. Нелсон Мандела энэ сургуулийг төгсөж хуульч болжээ. Нийт 52.6 оноо авсанаас эшлэлийн төрөлд хамгийн өндөр 82.9 оноог авсан байна.

 

 

7. Шанхай хотын Жяо Тон Их Сургууль Жяо Тон гэдэг нь "тээвэрлэлт" гэсэн үг. Инженерийн чиглэлээрээ түлхүү анхаардаг. 52.8 оноо авсан.

 

 

6. Фудан Их Сургууль Хятадын Шанхай хотод байрладаг. Хятадын шилдэг сэтгүүл зүйн их сургуулиудын нэг. 52.9 оноогоор зургаадугаар байранд оржээ. 

 

 

5. БНХАУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Анх Бээжинд байрладаг байсан боловч соёлын хувьсгалын үеэр Хятадын зүүн хэсэгт байрлах Хэфэй хот руу нүүсэн. Энэхүү сургууль нь шинжлэх ухааны салбарт илүү анхаардаг ч, хүмүүнлэгийн болон менежментийн чиглэлүүдээр мөн төгсгөдөг байна. 53.7 оноо авсан. 

 

 

4. Кейп Тауны Их Сургууль 26,000 оюутантай Африкийн хамгийн шилдэг их сургууль. 55.2 оноог өгсөн байна.

 

 

3. М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургууль Михаил Ломоносовын нэрэмжит Оросын хамгийн шилдэг их сургууль юм. Өнөөдөр Ломоносовын их сургуульд 47,000 оюутан 39 төрлийн салбар чиглэлээр суралцдаг байна. Судалгаагаар 58.4 оноог авчээ.

 

 

2. Цинхуа Их Сургууль Бээжинд байрладаг судалгааны их сургууль. Маш сайн сургалт, судалгаатай сургууль. Хятадын шилдэг эрдэм шинжилгээний байгууллагуудын нэг. 77.9 оноо авсанаас судалгааны төрөлдөө 89.6 оноо авчээ.

 

 

1. Бээжингийн их сургууль Албан ёсоор хөгжиж буй улс орнуудын хамгийн шилдэг их сургуулиар шалгарч чаджээ. Бээжингийн их сургуульд 32,000 орчим оюутан суралцдаг. Цинхуаг 0.9 онооны зөрүүгээр тэргүүлсэн байна. 

 

 

 

Эх сурвалж: Times Higher Education