Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Жолооч та аль ч дүүргийн татварын хэлтэст албан татвар төлбөрөө төлөх боломжтой

www.ulaanbaatar.mn
2017 оны 2 сарын 15
ulaanbaatar.mn
Зураг зураг

Авто машины татвар хураалт эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ Мишээл төвд явуулын оношлогоо, үзлэгийн төв ажиллаж байна. Явуулын оношлогоо нь тавдугаар сарыг дуустал ажиллах бөгөөд жолооч та Улаанбаатар банкны салбарт мөнгөө тушаан татвараа төлөөд, авто машинаа оношлуулах боломж нээлттэй юм.

Жолооч та өөрт ойр байрлах оношлогоо үзлэг хийж байгаа болон татвар хурааж буй салбарууд дээр дүүрэг харьяалал харгалзахгүйгээр тушаах боломжтой. Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Мишээл экспо”, “Драгон”, “Дүнжингарав” салбарууд болон дүүргүүдийн татварын хэлтэс, техникийн үзлэг хяналтын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан төвөөр үйлчлүүлэх боломжтой юм байна.

Татварын улсын байцаагч О.Золбаяр “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөрийг хураан авч байна. Иргэд харьяа дүүрэг хороо харгалзахгүйгээр аль ч салбар, төв дээр очиж үйлчлүүлж болно” хэмээлээ.

Энэ сард 2 болон 7-гоор төгссөн дугаартай автомашин эзэмшигч татвараа төлөх ёстой.

Харин өнгөрсөн сард амжиж татвараа төлөөгүй бол та энэ сардаа багтааж ямар нэгэн торгуульгүйгээр төлөх боломжтой юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсэээс мэдээллээ.