Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Шинэ үзмэрийн дээжис” үзэсгэлэн археологи, угсаатны зүйн холбогдолтой 400 орчим үзмэртэй

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний Музейгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ үзмэрийн дээжис” үзэсгэлэн өнөөдөр /2017.02.15/ нээгдлээ.

Тус үзэсгэлэнд 2014-2016 онд тус музейн сан хөмрөгийг шинээр баяжуулсан түүх, археологи, угсаатны зүйн холбогдолтой 1,800 гаруй үзмэрээс 400 орчим шилдэг үзмэрийг дэлгэжээ.Тэдгээрээс сонирхуулбал, Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгорт явуулсан Хүннү, Сяньбийн булшнаас илэрсэн олдворууд, Алтайн нурууны дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас илэрсэн Алтай ятга, нум сум, дээл болон Сасанидын мөнгөн зоос, Юань улсын цаасан мөнгө, Монголын хамгийн өндөр хүн агсан Д.Рагчаагийн хувцас зэрэг олон сонирхолтой үзмэрүүд байна.

“Шинэ үзмэрийн дээжис” үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн 3 дугаар сарын 15-ныг хүртэл Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй гарч эхэллээ.

Үзэсгэлэнгийн нээлтээс хийсэн фото сурвалжлага

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг