Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Nokia 3310 дахин мэндлэхээр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Nokia 3310 загварын гар утас бөх бат чанар, зай тэжээлийн чадлаараа домог болсон бүтээгдэхүүн. Одоо ч гэсэн энэ гар утасны фэнүүд байсаар байгаа юм.

Тэгвэл 2000 онд анх зах зээлд гарч байснаасаа хойш бараг 17 жилийн дараа Nokia 3310-ийг дахин үйлдвэрлэхээр болжээ. Ирэх долоо хоногт Испаний Барселона хотод болох Mobile World Congress арга хэмжээний үеэр хуучин загварыг шинээр дахин танилцуулах гэнэ.

Дахин мэндлэх Nokia 3310 нь 59 еврогийн үнэтэй, удаан ажиллах зай тэжээлтэй, бат бэх эх биетэйгээр гарах ажээ.

Nokia компани шинээр гаргах утсаа Amazon, eBay сүлжээгээр борлуулахаар төлөвлөсөн байна.

Үүнээс гадна Nokia нь Android 7.0 үйлдлийн системтэй Nokia 3, 5, 6 гэсэн загваруудаа 150-250 еврогийн үнээр гаргах гэнэ.

Гэхдээ шинэ Nokia 3310 нь анхны хувилбартайгаа ижил үйлдвэрт бүтээгдэхгүй, өөр газар, өөр үйлдвэрт зөвхөн брэнд нэрийг нь ашиглан үйлдвэрлэгдэх гэж байгааг мэдэхэд илүүдэхгүй юм.

Ухаалаг гар утас зах зээлд ноёрхож байгаа ч найдвартай, үндсэн үүргээ хангалттай сайн гүйцэтгэх гар утасны эрэлт хэвээр байгаа гэдэгт үйлдвэрлэгчид нь итгэлтэй байгаа ажээ.

 

Эх сурвалж: TheNextWeb