Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

"HUAWEI CUP 2017" Шинэ Аваргуудыг танилцуулж байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 2 сарын 15
Сурталчилгаа
 

БНХАУ дахь Монгол Оюутны Холбоо дэлхийн брэнд HUAWEI компанитай хамтран БНХАУ-д их дээд сургуульд суралцагсад болон төгсөгчдийн дундах "HUAWEI CUP 2017" Сагсан Бөмбөгийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг хоёр дахь жилдээ амжилттайгаар зохион байгууллаа. 

 

БНХАУ-д Монголын 9,000 гаруй оюутан суралцдаг бөгөөд Монгол Оюутны Холбоо нь 21 хотод үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Huawei компаниас шагналын сан болон дагалдах зардлуудыг бүрэн ивээн тэтгэсэн уг тэмцээнд Хятадад суралцаж буй оюутнууд болон, үе үеийн төгсөгчдөөс бүрдсэн эрэгтэй 14, эмэгтэй 6 багийн 300 гаруй тамирчин оролцжээ.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү тэмцээний ялагчдыг танд танилцуулж байна:

 

ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:

Тэргүүн байранд - Бээжин хотын "Jiaoda" баг /Шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл 1.000.000₮/

 

Дэд байранд - Хөх хотын "Эвийн хүч" баг /Мөнгөн медаль, өргөмжлөл, 500.000₮/

 

Гутгаар байранд - Хөх хот баг /Хүрэл медаль,өргөмжлөл 300.000₮/

 

ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:

Тэргүүн байранд - Хөх хотын "Найзууд" баг /Шилжин явах цом, медаль, өргөмжлөл,500.000₮/

 

Дэд байранд - Nanjing хотын баг /Мөнгөн медаль, өргөмжлөл, 300.000₮/

 

Гутгаар байранд - Бээжин хотын баг /Хүрэл медаль, өргөмжлөл, 200.000₮/ тус тус шалгарч шагналын эзэд боллоо.

 

Эрэгтэй ШИЛДЭГ тоглогчоор: Бээжин хотын "Jiaoda" багийн М. Дорждагва

 

Эмэгтэй ШИЛДЭГ тоглогчоор: Хөх хотын "Найзууд" багийн Б. Уранбилэг нар тодорч HUAWEI брэндийн шилдэг утас P9 LITE, цом, өргөмжлөлөөр шагнуулав.


Мөн энэ талаар сурвалжлагыг та дараах линкээр үзэх боломжтой:

https://www.youtube.com/watch?v=doJ1VGIXiK0


 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.