Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Н2 ангиллын визийн хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах хүсэлтээ хүргүүлжээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Гадаад Харилцааны Яамны "Мэдээллийн цаг"-ийн хүрээнд консулын асуудлаар Гадаад Харилцааны Яамны Консулын Газраас мэдээлэл өглөө. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын энгийн паспорттой иргэд 19 оронд визгүй, дипломат, албан паспорт эзэмших эрх бүхий иргэд нийт 46 улсад визгүй зорчиж байна. 

Чех улсын визийг богино хугацаанд авах боломжтой боллоо 

Иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ГХЯ-наас хүсэлт болгосны дагуу Чехийн тал Улаанбаатар дахь ЭСЯ-ндаа визний нэмэлт ажилтан томилон ирүүлснээс гадна ЭСЯ-нд визний ярилцлагад орох цагийг цахимаар товлох системийг сайжруулахаар болсон нь виз мэдүүлж буй монгол иргэдийн хүлээлгийн хугацаа богиносох таатай нөхцөл бүрдэж байна.

ГХЯ-ны Консулын газрын зүгээс иргэд хилийн чанадад зорчих хугацаандаа эрх нь зөрчигдсөн тохиолдолд холбогдох дипломат төлөөлөгчийн газартайгаа цаг алдалгүй холбоо тогтоох, консулын үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг албан ёсны эх сурвалжаас шуурхай авах боломжийг бүрдүүлэх зорилгоор дотоодын агаарын тээвэрлэгч компаниуд болон олон улсын нислэгийн тийз борлуулагч компаниуд, аялал жуулчлалын нэгдсэн холбоотой хамтран ГХЯ-ны Консулын газрын албан ёсны www.consul.mn цахим хуудсыг олон нийтэд түгээхээр ажиллаж байна.

АНУ-д богино хугацаагаар ажиллах хүч гаргах хүсэлт гаргажээ

Иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр АНУ-д богино хугацаагаар ажиллах хүч гаргах буюу АНУ-ын Н2 ангиллын визийн хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах хүсэлтийг Америкийн талд албан ёсоор хүргүүлсэн байна.

Түүнчлэн Монголын хуульчдын холбоотой хамтран “Виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх үндэсний эрх зүйн орчин” хэлэлцүүлгийг зохион байгуулж, Монголын хуульчдын холбооноос эрх зүйн орчныг сайжруулах саналыг УИХ-ын ХЗБХ-нд хүргүүлэхээр судалж байна.