Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Даваасүрэн: ГХ-ны сайд "Ростех"-ийн удирдлагуудтай уулзалт хийх төлөвлөгөө байхгүй

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад Харилцааны Яамнаас сар бүр зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” өнөөдөр боллоо.

Энэ удаагийн Мэдээллийн цагаар гадаад худалдаа, эдийн засгийн харилцааны хүрээнд төлөвлөж байгаа голлох ажлууд болон Ц.Мөнх-Оргил сайдын ОХУ-д хийж буй айлчлалын талаар мэдээлэл өглөө.

ГХЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга Д.Даваасүрэн “Ерөнхийдөө ойрын хугацаанд ОХУ, Монгол Улс хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрч байна. 

Цаашид хоёр орны харилцааг өндөр түвшинд гаргах зорилтын хүрээнд сайд маань яриа хэлэлцээр хийж байна. ОХУ-ын айлчлалын хүрээнд Ростех-ийн удирдлагуудтай уулзалт хийх ямар нэг төлөвлөгөө байхгүй. 

Үүний дараагаар манай Гадаад харилцааны сайдыг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И албан ёсоор айлчлахыг урьсан. Энэ айлчлал энэ сарын 19,20-ны өдрүүдэд болох төлөвлөгөөтэй байна.

Тус айлчлал хоёр орны тэнцвэртэй харилцааны хүрээнд хийгдэнэ. Айлчлалын хүрээнд 4.3 тэрбум долларын асуудал яригдана гэсэн зүйл байхгүй. Энэ нь ор үндэсгүй ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэлээ.


ГХЯ-ны гадаад худалдаа, эдийн засгийн чиглэлээр 2017 онд 

  1. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорыг байгуулах хөтөлбөрийн “хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулах,
  2. Монгол Улс, БНХАУ-ын “Замын-Үүд-Эрээний боомтод хил дамнасан чөлөөт бүс” байгуулах асуудлыг урагшлуулах,
  3. Монгол Улсын бүс нутгийн интеграцид нэгдэх,
  4. Хөрш орнуудын зах зээлд дотоодын үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (АПТА)-т нэгдэн орох,
  5. Худалдааны хууль, эрх зүйн орчныг сайжруулах,  
  6. Гуравдагч хөрш орнуудтай болон эдийн засгийн нэгдэлтэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах,
  7. Хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
  8. ДХБ болон АСЕМ-ийн Эдийн засгийн сайд нарын уулзалтад оролцох,
  9. Төр, хэвийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах
  10. эдийн засгийн гадаад сурталчилгааг үр дүнтэй зохион байгуулах зэрэг нь ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.