Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ НОМ: Сурагчийн нэвтэрхий толь

МОНСУДАР
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

“Модны навч яагаад намар унадаг юм бэ?”, “Хэрэм юугаар хооллодог вэ?”, “Домог нь үлгэрээс ямар ялгаатай вэ?”, “Ардчилал гэж юу вэ?” гэх мэт томчууд биднийг эргэлзүүлэхээр олон асуултыг хүүхдүүд сургууль, гэртээ, ер нь хаана ч байнга асуудаг. Тэдгээр асуултад заримдаа бид таамаглаж хариулдаг. Тэгвэл танд туслахаар “Монсудар” хэвлэлийн газраас хүүхдүүдэд зориулан “Сурагчийн нэвтэрхий толь”-ийг бүтээлээ.  

Бага сургуулийн I-VI ангийн хүүхдүүдэд өдөр бүр тохиолддог, мөн хичээлийн сурах бичгүүдэд нь түгээмэл ашиглагддаг ойлгомжгүй үг хэллэг, ойлголтуудыг энэхүү нэвтэрхий тольд түүвэрлэн оруулж тайлбарлахын зэрэгцээ, тэдний мэдэх ёстой үг ойлголт гээд нийт 850 гаруй толгой үгийг, 1,200 гаруй зургаар баяжуулан дэлгэрүүлсэн.

Уг нэвтэрхий толийн тусламжтайгаар хүүхдүүд тань бие даан суралцаж, хуудас бүрийг эргүүлэн унших бүртээ шинийг танин мэдэж, алхам алхмаар мэдлэгээ тэлсээр цаашдаа аливааг гүнзгийрүүлэн судалж мэдэхэд нь чухал дэмжлэг болох юм. Та ч мөн хүүхэдтэйгээ хамт сонирхон уншиж, мэдлэгээ бататгах боломжтой.

Толийн зарим сэдэв нь хүүхдүүдийг тань өнгөрсөн үеэр эсвэл өөр орноор аялуулах тул хүүхдийн төсөөллийг хөгжүүлэхэд туслах болно. Тухайлбал: 1,000, 1,0000 жилийн өмнө хүмүүс хэрхэн амьдарч байсан, дэлхийн орон орны хүүхдүүд юу иддэг, мөн монгол гэрийн бүтэц, таван хошуу мал, сүү цагаан идээний талаар ч бий. 

Сурагчийн нэвтэрхий толь хүүхэд бүрийг гэрийн даалгавраа хийхэд нь тусалж чадна. Зөв бичгийн дүрэм, үржүүлэхийн хүрд, үржвэрийн тор, тооны машиныг хэрхэн ашиглах зэрэг хичээл бүр дээр сурах ёстой чухал нэр томьёог нэг дороос харж болно. Мөн замын хөдөлгөөний дүрэм, дэлхийн улс орон, тэдгээрийн далбаа, өөрийн орны аймгуудын мэдээллийг хүртэл байгаа. 

Тиймээс багш, эцэг эхчүүд та бүхэн үр хүүхэд, бяцхан сурагчдынхаа аливаа зүйлийн учрыг мэдэхийн төлөө, өөрийнхөө асуултад өөрөө хариулт олоход нь туслах энэхүү сонирхолтой толь бичгийг сонирхоод үзээрэй.