Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Урд шилэн дээрх цэгүүд ямар учиртай вэ?

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 2 сарын 14
Cardoctor
Зураг зураг

Жолооч та бүхэн салхины шилний ирмэгээр байрлах жижиг цэгүүдийг анзаарч байсан байх. Тэгвэл эдгээр жижиг цэгүүд ямар учиртай талаар тэр бүр хүмүүс мэддэггүй. Дийлэнх хүмүүс үүнийг чимэглэлийн зориулалттай гэж үздэг боловч үнэндээ маш олон талын зориулалттай гэнэ.  

Цонхны хүрээний хар туузыг фрит (frit) тууз гэдэг бөгөөд керамик будгаар будсан байдаг. Ерөнхийдөө энэхүү туузыг хусаж арилгах боломжгүй. Япон автомашины шилний хамгийн том нийлүүлэгчдийн нэг 190 гаруй жилийн түүхтэй компанийн ажилтны хэлснээр энэхүү фрит тууз нь 3-н үндсэн үүрэгтэй байна.

  1. Хамгийн чухал буюу салхины шилийг наасан уретан цавууг нарны хэт ягаан туяанаас хамгаалах зориулалттай байдаг. Уг уретан цавуу нь салхины шил болон кузовын завсраар ус, салхи орохоос сэргийлэхээс гадна шилийг тогтоох үүрэгтэй. Иймд фрит тууз уг цавууг нарны хэт ягаан туяанаас хамгаалснаар салхины шилийг савагдахаас сэргийлж өгдөг.
  2. Фрит тууз нь цавуу илүү сайн наалдах арзгар гадаргууг бий болгож өгдөг, үүнээс гадна мэдээж хэрэг гадна үзэмжийг чимэглэж өгнө. Учир нь хэн ч тунгалаг шилний цаадах арзайсан цавууг харахыг хүсэхгүй шүү дээ.
  3. 50 болон 60-аад оны үед автомашины шилийг металл хүрээгээр хүрээлж боож суурилуулдаг байсан бол түүнээс хойш шилийг наадаг болж шилжсэн байна. Наалтыг он цагийн явцад одоо сайжруулснаар одоо цагт нэгэн стандарт болгож чадаж ээ.

Харин цэгүүдийн хувьд гадаад үзэмжийн зориулалттай бөгөөд фрит нь жижиг хэмжээтэй цэгүүдээс том болсоор, ирмэг хэсэг рүү бүхэлдээ хар болж өгдөг. Энэхүү ууссан байдал нь нэлэнхийдээ хар хүрээ байснаас илүү үзэмжтэй бөгөөд жолоочийн анхаарлыг сарниулахгүй байх онцлогтой юм.

 

Бас нэг давуу тал нь, фрит тууз нь автомашины шилний үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой.  Учир нь шилийг халааж хэв оруулахад шил хэт халуунд амархан хагардаг. Иймд ирмэгээр байрлах хар тууз халууныг илүү хурдан шингээж өгснөөр хүрээгээр шил хурдан халж хэлбэрт ороход илүү хялбар болдог. Харин туузны ууссан хэсэг нь халалтыг шилний гол руу явахаас нь сарниулж өгдөг. 

Орчин үеийн автомашинд бас нэг хэсэг цэгүүд машины голын толины ард байдаг. Тэгвэл үүнийг гуравдагч саравч гэдэг бөгөөд жолоочийг нарны туяанаас гялбуулахгүй байх үүрэгтэй юм байна. Үнэхээр олон талын зүйлсийг бодолцож хийсэн тун ч хэрэгтэй эд юм даа.

Зураг