Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Бат-Ирээдүй: Нэг ширхэг “ЦАГААН ДОКТОР” хүний хоногийн кальци, фосфорын хэрэглээний 60%-ийг хангана

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 2 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

“Эрүүл биед саруул ухаан оршино” хэмээн Монголчууд бид ярьдаг.

Хүний эрүүл аж төрөх байдал олон хүчин зүйлээс шалтгаалах боловч хүнсний зохистой хэрэглээ үндсэн шалтгаан болдог билээ. Тэгвэл хоол тэжээлийн сонголтод тэдгээрийн тэжээллэг чанар, тухайн орчин нөхцөлд тохирох эсэх, шинэлэг байдал, хадгалалт зэргийг харгалзан үздэг. Монголчууд бидний хувьд уламжлалт хүнсний хэрэглээтэй улс бөгөөд өнөөдөр Дэлхий нийтэд тулгамдаж буй экологийн цэвэр хүнсийг эх орондоо үйлдвэрлэж, хэрэглэх боломжтой цөөн улсын нэг юм. Хэдийгээр гадны орнуудад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо импортлон иргэддээ хүргэж болох хэдий ч хадгалалтад тэсвэртэй болгож, амт, үнэр оруулагч бодисыг ихээр агуулсан экологийн бус хүнсийг нийтээрээ хэрэглэх нь Монголчууд бидний хувьд эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд оновчтой бус сонголт юм.

Иргэдийг экологийн цэвэр хүнс, Эх орны бүтээгдэхүүнээр хангаж буй үйлдвэрлэгч олон залуусын нэг, Өмнөговь аймгийн Мандал Овоо сумын “Ингэн тагш” ХХК-ийн захирал Х.Бат-Ирээдүйтэй уулзаж ярилцлаа.


- Сайн байна уу, Танай компанийн талаар ярилцлагаа эхэлье?

- Манай “Ингэн тагш” ХХК нь их говийн рашаан болсон ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2009 оноос хойш 8 дахь жилдээ эрхэлж байна. Одоогийн байдлаар нийт арав гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

- Ингэний сүү ямар давуу талтай вэ?

- Ингэний сүү нь бусад малын сүүнээс Лейцин, Изолейцин, Метионин зэрэг уургийн амин хүчлүүд, В,С аминдэм, Кальци, Фосфор, Кали зэрэг эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг бөгөөд эхийн сүүтэй хамгийн ойролцоо малын сүү учраас  хүүхдийн тэжээл, эмчилгээ, сувилгаа гэх мэт эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэх боломжтой.

Нөгөө талаар ингэний сүү тос ихээр агуулдаг учир ходоод гэдэс хямрах, элэг цөс өвдөх, хууч өвчин сэдрэх гэх мэт хүний биед сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Тиймээс үйлдвэрийн аргаар ингэний сүүний тосыг багасгаж, өндөр температурт ариутгаснаар дээрх сөрөг нөлөөгүй болгодог.

- “Ингэн тагш” ХХК-аас ямар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

- Манай компани Ингэний цэгээ /хоормог/, Ингэний аарцны ундаа, Ингэний аарц, Ингэний сүүн Иогурт, Ингэний сүү, Ингэний ааруул,  Ингэний хорхой ааруул, Цагаан тос, Бяслаг зэргийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аргаар боловсруулж хэрэглэгчиддээ хүргэж байна.

- Танай бүтээгдэхүүн борлуулалт ямар вэ? Хэрэглэгчид хэр таашаадаг вэ?

- Ингэний сүү сүүн бүтээгдэхүүний давуу талыг мэддэг манай бүтээгдэхүүнийг тогтмол худалдан авагдаг хэрэглэгч цөөнгүй байгаа.  Гэсэн хэдий ч гоё ганган хийц загвартай янз бүрийн сиропоор найруулсан гаазтай, гаазгүй гадны ундааг худалдаан авдаг хэрэглэгч нар хавьгүй илүү байдаг.

Тиймээс бид  “Цагаан доктор” ХХК-тай хамтран сав баглаа боодол, хаяг шошгын олон улсын стандартыг хангасан ЦАГААН ДОКТОР нэрийн Монгол ундааг  үйлдвэрлэн хэрэглэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байгаа. 

 

- “Цагаан доктор” Монгол ундааны талаар уншигчдад мэдээлэл өгч болох уу?

- “Цагаан доктор” нь ингэний сүү, сүүн хүчлийн ашигтай бичил биетний хөрөнгийг агуулсан элдэв нөөшлөх, амт, үнэр оруулагч агуулаагүй бөгөөд ингэний сүүний тосыг багасгаж, өндөр температурт ариутган үйлдвэрлэсэн Монгол ундаа юм. 

“Цагаан доктор” Монгол ундаанд хүний биед нэн хэрэгцээтэй үл орлох аминхүчил, амин дэм, эрдэс бодисыг ихээр агуулдаг бөгөөд хүний биеийн дархлаа сэргээх, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, хордлого тайлах, ясны сийрэгжилт, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хавагнах чийг бам болон чихрийн шижин өвчний үед хэрэглэгдэхэд тохиромжтой эрүүл мэндийн ундаа юм. Жишээ нь 1 сав Цагаан Доктор бүтээгдэхүүнд хүний яс, шүдний бүтцэд оролцдог Кальци, Фосфор зэрэг элементүүд хүний хоногийн хэрэгцээний 60%-ийг хангах хэмжээтэй байгаа. 

Энэ бол маш өндөр үзүүлэлт бөгөөд байгалийн гаралтай эрдэс бодис хүний биед шингэхдээ химийн аргаар гаргаж авсан бэлдмэлүүдээс илүү байдгийг энэ ташрамд хэлэх нь зүйлтэй байх.

- “Цагаан доктор” бүтээгдэхүүнийг хаанаас худалдан авч болох вэ?

- Манай бүтээгдэхүүнийг Номин, Миний дэлгүүр, Оргил, И-март гэх мэт сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

Мөн сар шинийн баярыг тохиолдуулан 3 ширхэгээр савласан гарын бэлгийн багц гаргасан байгаа бөгөөд 15 багц эсвэл 2 пакет буюу 50 ширхгээс дээш худалдан авах хэрэглэгч нарт хүргэж өгөх боломжтой. Бүтээгдэхүүн болон борлуулалтын цэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг info@tsagaandoctor.mn  имэйл хаяг болон  www.facebook.com/tsagaandoctor/  фэйсбүүк хуудас, 89114499, 99107076 дугаарын утсаар лавлах боломжтой.

- Ярилцлага өгсөн баярлалаа.

- Та бүхэнд баярлалаа, уусан бүхэн тань эм болж, уулзсан бүхэн тань нөхөр болохыг хүсэн ерөөе өө,

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.