Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярсайхан: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас, биеийнх нь онцлогт тохирсон тэргэнцэртэй болгоно гэдэг маш том тус

ikon.mn
2017 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр олгох төсөл амжилттай хэрэгжиж байна -

 “Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр”-ийн хэрэгжүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн  төслийн арга хэмжээ хоёрдугаар сарын 9-нд “Туушин” зочид буудалд боллоо. Тус арга хэмжээнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, төслийг санаачлагчид болон бусад төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцов. 

Арга хэмжээний үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлсэн үгэндээ “Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон байдаг ч тэднээс тэргэнцэртэй нь маш цөөн. Цөөн тооны тэргэнцэртэй хүүхдүүдийн хэрэглэж байгаа тэргэнцэр нь зориулалтын бус. Тэдэнд бусдын адил сурч боловсрох, тоглох, нийгмийн харилцаанд оролцох боломж хомс. Тиймээс хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон зориулалтын тэргэнцрийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгоно гэдэг маш том тус. Төсөл санаачлагчдаар бахархаж, баярлаж байна. Бид эх орныхоо ирээдүй болсон хүүхэд бүрийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллах хэрэгтэй” гэв.  

“Зориг” сан, Австралийн Квинслендийн их сургуультай хамтран "Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр"-ийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр бэлэглэж, цаашид тэднийг сургуульд тасралтгүй хамрагдахад нь дэмжлэг үзүүлэх, нийгэм, улс төрийн байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх халамж, үйлчилгээ, хандлагыг дээшлүүлэх зорилго агуулжээ. Ингэхдээ хөрөнгө босгон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан Австрали улсаас хоёр агуулах буюу 332 ширхэг тэргэнцэр тээвэрлэн авчирсан байна.

Улмаар  Сонгинохайрхан дүүргийн өрх толгойлсон эцэг, эхчүүд, амьжиргааны түвшин доогуур өрхийн болон тусгай сургуулийн 60 хүүхдэд одоо байгаа тэргэнцрийг биед нь зохих шаардлагын дагуу тааруулж, гурван сарын витамины хэрэгцээг нь хангаж, эмчийн үзлэг, оношилгоонд хамруулахаар зорьж байгаа юм. Дашрамд дурдахад, тус хөтөлбөрт Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж, төгссөн иргэдийг хамруулдаг билээ.

 

Эх сурвалж: БСШУСЯ