Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Шонхор тауэр" дэх Ардчилсан Намын шинэ байрны нээлт

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан Намын шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Ардчилсан Намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяр болон ҮЗХ-ны гишүүд, намын гишүүд дэмжигчид оролцлоо.

АН-ын дарга С.Эрдэнэ “Ардчилсан Намын шинэчлэлийн ажил үе шаттайгаар явж байна. Бид VII их хурлаа амжилттай зохион байгууллаа. Намын дүрмээ бүх гишүүдээрээ хэлэлцүүлж чадлаа. Мөн өнөөдөр шинэ байранд буурь сэлгэж байна. Энэ байраар маань намын гишүүд дэмжигчид өдөр бүр орж гарч, санал бодлоо уралдуулна гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Мөн тэрээр ирэх хавраас шинэ байр барих ажилдаа орно гэдгийг ч энэ үеэр онцолж байлаа.

Харин Ардчилсан Намын хуучин ашиглаж байсан байрыг намын Сургалт, сурталчилгааны байр болгохоор шийдвэрлэсэн байна.

 Ийнхүү Ардчилсан Намын үйл ажиллагаа "Шонхор тауэр"-ийн 4-5 давхарт байрлах Ардчиллын өргөөнд явагдахаар боллоо.

Фото: Ардчилсан Намын шинэ байрны нээлт

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.