Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Талын Түмэн Адуу”-ны баяр Төв аймгийн Алтанбулаг суманд болно

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

“Талын Түмэн Адуу”-ны баяр 3 дахь жилдээ 2017 оны 2 сарын 18, 19-ний өдрүүдэд Төв аймгийн Алтанбулаг суманд болох гэж байна. Энэ талаар ерөнхий зохион байгуулагч Э.Цэрэнбат өнөөдөр мэдээлэл өглөө.


Адууны баярт 10 гаруй орны жуулчин оролцохоо мэдэгдэн урьдчилсан бүртгэлээ өгчээ. Тухайлбал Шинэ Зеланд, Англи зэрэг алсын орноос мөн азийн олон орны жуулчид Монголын өвлийн улиралд зорин ирэх юм байна.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой энэхүү уралдаанд Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгаас улсын аваргын тэмцээн амжилттай сайн оролцож байсан уургач, бугуйлч нар ирж оролцоно. 

“Талын Түмэн Адуу”- ны баярын үеэр болох тэмцээнүүд:

  • “Шургуу -2017” уран уургач, бугуйлч шалгаруулах тэмцээн
  • "Эрэмгий адуучин” уурга шүүрэх, эмнэг булгиулах тэмцээн
  • “Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ” нутгийн иргэдийн дууны тэмцээн
  • “Тар” богино зайны морьдын бооцоотой уралдаан
  • “Хөтөлгөө” ижил зүсмийн морьдын үзүүлбэр 
  • Азарга гүйлгэх үзүүлбэр
  • Монгол баатаруудын морьтон үзүүлбэр 
  • Талын Тайга нохойн хурданы уралдаан, сайхан хөтөлгөөг шалгаруулна.

Түүнчлэн орон нутгийн гар урлал, жижиг дунд үйлдвэрлэгч нар өөрсдийн урласан бүтээгдэхүүнээ зарж борлуулах аж.

Монголын аялал жуулчлалын 40 орчим компанийн гадаадаас жуулчин оруулж ирдэг, аялал зардаг менежер захиралууд очиж үзэн ирэх жилүүдэд энэ эвентийг зарах зорилгоор очиж үзэх гэж байгаа нь бас нэг том амжилт гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

“Талын Түмэн Адуу”-ны баярыг БОАЖЯам, Төв Аймгийн ЗДТГ, Алтанбулаг сум, МУИС-ин Бизнесийн сургууль, Аялал жуулчлалын Ур Чадварын Төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Жич: Уг нь Хэнтий аймгийн Батноров суманд “Талын Түмэн Адуу”-ны баярыг хийх гэж байсан боловч малын халдварт өвчин гарсны улмаас Төв аймгийн Алтанбулаг суманд болжээ.