Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2017 оны 2 дугаар сарын 24-нд тохиож байна. Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан 2 дугаар сарын 10-ны өдөр Нээлтийн ёслол, Гэрэл зургийн үзэсгэлэнг ГХЯ-нд зохион байгууллаа.
Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд манай Засгийн газар өмнөх ойн арга хэмжээнүүдийн жишгээр чухал ач холбогдол өгч, жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэхэд анхаарч байна. Энэ хүрээнд ойн арга хэмжээг зохион байгуулах хороог Засгийн газрын 184 дүгээр тогтоолоор Гадаад харилцааны сайдаар ахлуулан байгуулж, арга хэмжээний төлөвлөгөө батлан ажиллаж байгаа юм.
Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол, Японы найрамдлын бүлэг, Гадаад харилцааны яам, Сангийн яам, БСШУСЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮОНРТ, Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүд зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтсан.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд:
Эх сурвалж: ГХЯ