Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Уул уурхайн салбарт анх удаа ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛийг байгууллаа

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Төрийн өмчийн “Эрдэнэс Монгол”, хувийн хэвшлийн “Монголын Алт Корпораци” /МАК/ компаниуд геологийн хайгуул, судалгааны чиглэлд хамтарсан “Эрдэнэс ашид” компани байгууллаа.

Хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр “Эрдэнэс Монгол” компанийн байранд болов.  “МАК” компанийг төлөөлж Ерөнхийлөгч Н.Цэлмүүн, “Эрдэнэс Монгол” компанийг төлөөлж Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нар гарын үсэг зурсан юм.

Энэ нь уул уурхай эрдэс баялгийн салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгуулсан тохиолдол болж байгаа.

“Эрдэнэс Ашид" хамтарсан компани нь хайгуул, судалгааны ажил хийгдсэн болон хийгдээгүй эрдсийн хуримтлал бүхий талбайд геологийн эрэл-үнэлгээ нарийвчилсан хайгуулын ажил эрхлэх, орд газрыг түшиглэн ашигт малтмалыг баяжуулах болон олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах юм.

Гарын үсэг зурах ёслолын үеэр "Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт “Энэ компанийг байгуулснаар манай компани уул уурхайн хайгуул, геологийн чиглэлээр арвин туршлагатай “МАК” компанитай хамтарч ажиллах болно.

Уул уурхайн салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгуулсан нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийг бий болгоход чухал ач холбогдолтой.

“МАК” компанид эрэл хайгуулын чиглэлээр мэргэшсэн 100 орчим мэргэжилтэн бий. Харин “Эрдэнэс Монгол” компанийн хувьд энэ бол харьцангуй шинэ чиглэл. Тиймээс компаниуд харилцан ашигтай ажиллах боломжтой гэж үзэж байгаа. Бид хамтарч гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, шинээр орд нээх чиглэлээр ажиллах нь ирээдүйтэй юм” гэв. 

ГЭРЭЛ ЗУРГУУД: 

Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг