Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

ГАДААДАД ЗОРЧИГЧДЫН ДААТГАЛЫГ "Мost money" Application ашиглан авах боломжтой боллоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 2 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

АРД даатгал ГАДААДАД ЗОРЧИГЧДЫН ДААТГАЛЫГ “Most Money” Application ашиглан авах боломжийг салбартаа анх удаа нэвтрүүлж эхэлжээ.

Тус аппликэйшныг ашиглан ГАДААДАД ЗОРЧИГЧДЫН ДААТГАЛД даатгуулснаар 10%-ийн хөнгөлөлт авахаас эхлээд цаг заваа хэмнээд даатгалын үйлчилгээ авч эхлэх боломжтой болж байгаа юм байна. Энэ талаар АРД даатгалын Борлуулалтын албаны дарга Т.Мөнх-Оргилоос тодрууллаа.


- Гадаадад зорчигчдын даатгал ямар ач холбогдолтой даатгал вэ ?

- Монгол Улсын иргэд гадаадад улсад зорчих явцад гэнэтийн өвчлөл, ослын улмаас эмнэлгийн тусламж авах шаардлага гарсан үед санхүүгийн нэмэлт зардал гардаг. Энэ нь  Урьдчилан харах боломжгүй санхүүгийн гэнэтийн зардлаас хамгаалах зорилгоор ГАДААДАД ЗОРЧИГЧИЙН ДААТГАЛААР даатгуулдаг юм. Мөн нислэгтэй холбоотой байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж нислэг хойшлох, ачаа сүүлдэж ирэх зэрэг эрсдэлүүдээс даатгагчийг хамгаална.

- Гадаадад зорчиж байх үед эрүүл мэндийн асуудал үе/ эмнэлэгт эмчлүүлэх шаардлага гарвал эмчилгээний зардал болон нөхөн төлбөрийг яаж авдаг вэ? 

- Манай компани нь ОХУ-ын даатгалын компани Ингосстрах-тай тус даатгалын хэлбэрээр давхар даатгалын гэрээтэй, мөн ОУ-ын эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг Европ Ассистанс компанитай хамтран ажиллах гэрээтэй юм. Тус компаниудтай ажилласнаар бид даатгуулагчиддаа дэлхийн өнцөг булан бүрт байрладаг эмнэлгүүдээс найдвартай үйлчилгээ авах боломжийг өгч байгаа юм.

Харилцагч гадаад улсад зорчиж байх үед гэмтэж бэртвэл (даатгалын тохиолдол болбол) даатгалын гэрээнд заасан шуурхай албаны дугаараас англи болон орос хэлээр хамгийн ойр үйлчилгээ авж болох эмнэлгийн байршил болон бусад шаардлагатай мэдээлэл зааварчилгааг авч эмчлүүлнэ. Эх орондоо ирсэний дараа шаардлагатай бичиг баримт бүрдүүлэн АРД Даатгалын нөхөн төлбөрийн албанд хүргүүлж, төлбөр төлсөн баримтаараа Ард Даатгалаас нэхэмжилж авах юм.

- “Most Money”​ аппликэйшн ашиглан болоод уламжлалт байдлаар даатгалд даатгуулах 2-ын хоорондын ялгаа юу вэ?

- Гадаад руу явах гэж байгаа хүмүүс даатгал хийлгэхээс авахуулаад хийх ажил мундахгүй гарч байдаг, ялангуяа цаг хугацаа  богино үлдсэн үед уламжлалт байдлаар даатгал хийлгэнэ гэдэг замын түгжирээнд түгжирэхээс авхуулаад даатгуулах гээд тодорхой цаг хугацаа  шаардлагыг хэлүүлэлтгүй мэдэж байгаа байхаа.

Ард Даатгал нь энэ төрлийн даатгалыг  “Most Money” аппликэйш ашиглан авах боломжийг хэрэглэгчиддээ өгч байгаа анхдагч даатгалын компани юм.  Тус даатгалыг “Most Money” аппликэйшн ашиглаад даатгуулах боломжтой болгосноор бид цаг зав багатай хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээний арга замыг нэвтрүүлж байгаа гэж хэлж болно учир нь “Most Money” аппликэйш ашиглан байгаа газраасаа хөдлөхгүйгээр даатгалаа авчих боломжтой.

- Ард даатгал мост мони д нэдгсэнээр хэрэглэгчиддээ ямар давуу талуудыг санал болгож байгаа вэ?

- Зөвхөн “Most Money” аппликэйшн ашиглан ГАДААДАДАД ЗОРЧИГЧИЙН ДААТГАЛЫГ авч байгаа даатгуулагчиддаа 10% хөнгөлөлт үзүүлж байгаа.

- “Most Money”​ аппликэйшн дээр гүйлгээ хийгдсэний дараа даатгалын гэрээт баталгааны хүргэлтийн талаар тодруулбал?

- Та гүйлгээгээ хийж дууссаны дараа ард даатгалаас тань руу мессеж илгээнэ. Программ даатгалын гүйлгээ амжилттай хийгдсэн даруй бид таны утасны дугаараар холбогдон хүргэх үйлчилгээ явуулж байна. Тийм болохоор харилцагчиддаа хандан хэлэхэд утасны дугаар, регистр гээд бүртгэх мэдээллийг алдаагүй оруулах хэрэгтэй.

- Аппликэйшн ашиглан даатгал авах аюулгүй байдлын талаар тодруулбал?

-“Most Money” үйлчилгээ нь санхүүгийн үйлчилгээ гэдэг утгаараа нууцлал, аюулгүй байдал тал дээр маш өндөр хамгаалалттай. Мэдээллийг end-to-end security шаардлагын дагуу кодчилж илгээнэ, систем хоорондын мэдээллийн нууцлалыг SSL-ээр баталгаажуулна, OTP ашиглан хэрэглэгчийн нууцлалыг гуравдагч этгээдэд алдахаас найдвартай хамгаална. Гэх мэт маш олон шалгуураар аюулгүй байдлыг хангасан хүчирхэг системээр таны даатгал хийгдэж, таны алтан цагийг хэмнэх болно.

-Хэрэв мэдээллээ буруу оруулсан тохиолдол гарвал ямар арга хэмжээ авах вэ?

-Бид хүргэлтийн үйлчилгээ хийхдээ урьдчилан мэдээллийг таньтай холбогдож дахин лавлах учир хүндрэл гарахгүй гэж харж байгаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.