Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Тэгш, сондгойгоор хязгаарласан өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал 60 орчим хувиар буурчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдээр буюу 2017 оны 2-р сарын 11-ний өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж эхэлсэн.

Дугаарын хязгаарлалт хийж эхэлсэн эхний өдөр /2017.02.11-ний өдөр/ замын хөдөлгөөний ачаалал 60 орчим хувиар, зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 20 орчим хувиар буурч, иргэд түгжрэл, сааталгүй замын хөдөлгөөнд түргэн шуурхай оролцжээ.

Дээрх захирамжийг хэрэгжүүлэхээр Замын цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээр мөн нэмэлтээр Хууль сахиулахын их сургуулийн 200 сонсогч үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Иймд эрхэм жолооч та өөрийгөө болон бусдыг хүндэтгэн 10:00-20:00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэлтэй хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн Албанаас зөвлөлөө.