Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдээлэл барьцаалж мөнгө нэхэх гэмт хэрэг эрчимтэй нэмэгдэж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Ransomware буюу хүний компьютерт байгаа файлуудыг барьцаалж мөнгө нэхэх халдлага эрчимтэй нэмэгдэж байгааг сүүлийн үеийн судалгаа харуулжээ.

2016 онд улирал бүр ийм төрлийн халдлага хэрхэн нэмэгдэж байгааг дараах графикаас харж болно. Тоо баримтыг SonicWall мэдээллийн аюулгүй байдлын компаниас гаргажээ.

2016 онд Ransomware халдлага 638.2 сая удаа бүртгэгдсэн нь 2015 онд 3.8 сая тохиолдож байснаас 16,000 хувь өссөн үзүүлэлт юм.

Хакерууд хүний компьютерт нэвтрээд файлуудыг нь кодлон нээгдэхгүй болгодог. Үүний дараа хохирогчоос мөнгө авч байж файлуудыг нь чөлөөлдөг юм.

Өнгөрсөн онд хакерууд янз бүрийн байгууллагуудаас ийм аргаар $17,000-$73,000 хэмжээтэй мөнгө нэхэж, төлбөрийг нь биткойн сүлжээгээр авсан байна.

Ransomware нь уламжлалт вирус тараах зэрэг аргаас илүү хялбар, түргэн аргаар мөнгө олох боломж нээж байгаа тул 2017 онд өсөлттэй хэвээр байхыг мэргэжилтнүүд анхааруулжээ.

 

Эх сурвалж: Quartz