Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Голомт банк цагаан сарын баярыг тохиолдуулан хүнсний худалдаа эрхлэгчдийг дэмжих зээл олгож эхэллээ

ikon.mn
2017 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монголчууд бид сар шинийн баярыг угтсан бэлтгэлээ ойрын өдрүүдэд базааж байна. Энэ үеэр худалдан авалт ихэсдэг тул Голомт банк хүнсний худалдааны бизнес эрхлэгчдийгидэмжих зорилготой бизнесийн зээл олгож эхэлжээ. Энэ талаар тодруулахаар бид Голомт банкны Жижиг дунд бизнесийн хэлтсийн менежер Э.Болдбаатартай ярилцлаа.


- Голомт банк Худалдааны бизнесийг дэмжих зээл олгож эхэлсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

- Бид сар шинийн баярыг угтан хүнсний худалдааны бизнес эрхлэгчдийнхээ эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор Худалдааны бизнесийг дэмжих зээлийг өнгөрсөн сараас эхлэн олгож байна. Тус зээлийг Голомт банкны бүх салбар, тооцооны төвүүдээс авах боломжтой.

- Хүнсний худалдаа эрхлэгчид маань хэд хүртэл төгрөгийн зээл авах боломжтой вэ?

- Тавин сая төгрөг хүртэлх зээлийн санхүүжилтийг бид олгож байна. Мөн энэхүү бүтээгдэхүүнээрээ бид олон давуу талыг бизнес эрхлэгчдэдээ санал болгож байгаа юм.

- Тодруулбал?

- Энэхүү зээлийн бүтээгдэхүүний маань гол онцлог нь бизнес эрхлэгчдээ дэмжихэд оршиж байгаа. Иймээс хүнсний худалдаа эрхлэгчид маань зээл авснаас хойш эхний нэг сарын хугацаанд зээлийн хүү төлөхгүй гэдгээрээ давуу талтай.

Мөн зээлийн хугацаа нь 36 сар хүртэл урт хугацаанд олгогдох тул бизнес эрхлэгчдэд маань таатай боломжийг олгож байгаа хэрэг юм.

Зээл авахыг хүсэгчид нь орон сууц, хашаа байшин, суудлын автомашин, бараа материал, үйлчилгээ, оффисын талбай гэх мэт хөрөнгийг барьцаалах боломжтой. Хамгийн гол нь зээлийн шийдвэрийг бид хамгийн богино хугацаанд гаргаж өгнө.

- Жирийн зээл авах хугацаатай харьцуулбал ямар хугацаанд шийдвэрлэнэ гэсэн үг вэ?

- Бид харилцагчийн материал бүрэн тохиолдолд зээлийг өдөрт нь шийдвэрлэн олгож байгаа.

- Энэхүү зээлийг хувиараа бизнес эрхлэгчид авах боломжтой юу? Заавал ААН байх шаардлагатай юу?

- Хувь хүн болон ААН аль нь ч авах боломжтойгоос гадна тухайн бизнес эрхлэгч маань аль ч банкны харилцагч байж болно гэдгээрээ давуу талтай.

- Цагаан сар дөхөж байгаа учраас зөвхөн хүнсний худалдаа эрхлэгчид гэлтгүй бүхий л төрлийн бизнес эрхлэгчдэд энэ зээл ашиг тусаа өгөхөөр харагдаж байна л даа. Ер нь бусад салбарт бизнес эрхэлж буй хүмүүсээ хэрхэн дэмжиж байна вэ?

- Бизнес эрхлэгчдийн хувьд маш богино хугацаанд санхүүжилтээ босгох шаардлага тулгардаг учраас байнга банкаар үйлчлүүлээд, хэдэн өдрөөр зээл хөөцөлдөөд яваад байх цаг зав хомс байдаг.

Иймээс бид бусад салбарт бизнес эрхэлж байгаа хүмүүстээ зориулан өдөрт нь шийдвэрлэх боломжтой Шуурхай зээл, Бичил бизнесийн зээлийг мөн зах зээлд нэвтрүүлээд ажиллаж байна.

- Зээл авахыг хүсэж буй бизнес эрхлэгчид хаана хандах вэ?

- Манай зээлийн бүтээгдэхүүнийг авахаар сонирхож буй харилцагчид маань Голомт банкны Улаанбаатар хот болон орон нутагт ажиллаж байгаа бүхий л салбаруудад хандан зөвлөгөө авч, зээлээ судлуулах боломжтой.