Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгааны шөнийн тариф тэглэсэн нь энэ жилийн хувьд үр дүнгээ өгөх үү?

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Гэр хороололд амьдарч буй хоёр тарифт тоолууртай айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд тэглэхээр болсон билээ. Ийнхүү тариф тэглэсэн нь цахилгааны халаагуурын хэрэглээг нэмэгдүүлж, нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой үр дүн өгнө хэмээн холбогдох албаныхан үзэж байгаа юм. 

Тэгвэл бодит байдал дээр албаныхны таамагласнаар иргэд цахилгаан халаагуурыг өргөн дэлгэр хэрэглэж байна уу. 

Энэ ажил хэрхэж буйг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас тодруулахад “Иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгоход тодорхой хэмжээний хөрөнгө шаардлагатай. Тиймээс бид судалгаа хийхийн зэрэгцээ хөрөнгө босгохоор ажиллаж байна. Санхүүжилтийн асуудал хэзээ шийдэгдэхийг урьдчилан хэлэх боломжгүй. Мөн гэр хорооллын айл өрхүүдийн хэд нь цахилгаан халаагуур хэрэглэж буйг тоолох ажил явагдаж байна” хэмээв. 

Тэгэхээр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хийж буй энэ ажил эерэг үр дүн авчрах эсэх нь эргэлзээтэй байна. Нэмж дурдахад, шөнийн тариф тэглэсэн хугацаанд ямар үр дүн гарснаас хамаарч ирэх жилүүдэд үргэлжлүүлэх үгүйг шийднэ хэмээн албаныхан хэлж байсан. Хэрэв ирэх жил дээрх шийдвэрийг дахин үргэлжлүүлэх эсэхийг эртхэн шийдвэл иргэдийн хувьд бэлтгэлээ хангах боломжтой болно. Ингэснээр цахилгааны шөнийн тарифыг тэглэх нь ямар үр дүнтэй ажил болов гэдэг бодит үр дүн гарах биз ээ.