Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын анхааралд

ikon.mn
2017 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.6 болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10.3 зүйлд заасны дагуу жилийн эцсийн тайлангаа  2 сарын 10-ны дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг.

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй тохиолдолд МХБ-ийн Хяналтын шалгалтын журам болон Бүртгэлийн гэрээнд заасан хариуцлагын арга хэмжээг авах нөхцөл үүсэх болно.  

Иймд бүртгэлтэй компаниуд  хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангаж 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаандаа ирүүлнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ