Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Эрдэнэбат сонгогдлоо

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит бус хурал өнөөдөр /2017.02.10/ боллоо.

Хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коплер Корпорэйшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлтэд Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 51 хувийг бүхэлд нь хамруулж мэргэжлийн байгууллагаар хяналт, шалгалт хийлгүүлж, дүн шинжилгээ, санал, дүгнэлт гаргуулах ажлын хэсэг байгуулах тухай болон бусад асуудлыг хэлэлцлээ.

Бүлгийн ээлжит бус хурлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ өөрийн хүсэлтээр бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх санал гаргаж, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдлоо.

Эрдэнэт үйлдвэрийн эзэмшлийг бүхэлд нь хамруулж мэргэжлийн байгууллагаар хяналт, шалгалт хийлгүүлж, дүн шинжилгээ, санал, дүгнэлт гаргуулах Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг түр хойшлуулан бүлгийн дараагийн хурлаар хэлэлцэхээр боллоо.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.