Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Скандинавчуудыг аз жаргалтай амьдруулдаг ДӨРВӨН зарчим

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 10
iKon.MN

Судалгаа бүрт манай дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүсээр Скандинавчууд буюу Дани, Норвеги, Швед, Финланд зэрэг хойд зүгийн орнууд тодордог.

Тэдний аз жаргалтай, сэтгэл хангалуун, сайхан амьдрахад тус болдог дөрвөн зарчмыг танилцуулж байна.

Даруу төлөв зан, бусдыг хүндлэх зарчим

 

Хойд зүгийн ард түмэнд Янтегийн дүрэм гэх бусадтай хэрхэн харьцах тухай зарчим байдаг.

Үүнд өөрийгөө бусдаас онцгой, сайн, ухаантай, чадалтай гэж бодож болохгүй, бусдыг шоолж тохуурхалгүй, бусдаас ихийг шаардахгүй, бусдад хэт зааж зааварлах гэлгүй амьдрах ёстойг сургасан байдаг гэнэ.

Ажил, амьдралын тэнцвэртэй байдал

 

Скандинавчууд гэр бүлдээ зориулах цаг ямар чухал болохыг мэддэг. Данид ихэнх албан газрууд 17:00 цагт хаадаг. Тэд илүү цагаар ажилладаггүй. Шведэд зарим компаниуд ажлын зургаан цагтай горимд шилжээд эхэлсэн. Үүний дүнд хүмүүс гэр бүлдээ их цаг гаргаж, энэ нь эргээд хүмүүсийг илүү бүтээлч, сэтгэл хангалуун ажиллах боломж өгнө гэж үзэж байна. Хойд нутгийн хүмүүс гэр бүлтэйгээ амрах, зугаалах, хөгжилдөх дуртай.

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал

 

Даничууд гэр дотроо халуун дулаан, тохилог уур амьсгал бүрдүүлэхийг “hygge” гэж нэрлэдэг. Үүний цаана өвлийн хүйтэн үдэш ил гал тойроод дулаан хувцастай, халуун дарс шимж, амтат хоол идэн, лааны гэрэлд ойр дотныхонтойгоо суух уламжлал хадгалагдаж байдаг гэнэ. Магадгүй хүйтэн сэрүүн цаг уур нь ийм соёлыг бий болоход дэмжлэг болсон байх.

Хийрхэлгүй, хэтрүүлэггүй, бодитой төсөөлөл

 

Скандинав хүмүүсийн аз жаргалын бас нэг нууц нь юмсыг бодитой төсөөлж, хүлээж авах байдаг тухай Мален Ридалийн “Дани хүн шиг аз жаргалтай” номонд өгүүлжээ. Хэт их мөрөөдөх, хэт өндөр хүлээлт үүсгэх нь аз жаргалд саад болдог тул юмсыг бодитойгоор харж, дүгнэж сурах нь чухал гэнэ. Гэхдээ энэ нь мөрөөдөхөө зогсоох, амбицаа унтраах гэсэн үг биш бөгөөд зүгээр л хэтрүүлэхгүй байх тухай ойлголт юм.

 

Эх сурвалж: BrigthSide.me