Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хоолонд амт нэмэх Номадсын КИНО АЯН

ikon.mn
2017 оны 2 сарын 10
www.ikon.mn
Зураг зураг

Давс, хачир, амтлагчаас гадна хоолонд хамгийн их амт нэмдэг зүйл бол орчин билээ. Тэр ч утгаараа "Номадсын сүлжээ" ресторанууд нэгэн сонирхолтой аянаар үйлчлүүлэгчиддээ бэлэг барьж байна. 

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй "Кино аян" энэ сарын 18-н хүртэл үргэлжлэх бөгөөд сүлжээ рестораны бүх салбаруудаар үйлчлүүлснээр нэгдэх боломжтой.

Аяны хүрээнд салбар ресторан бүр үзэгчдийн сэтгэлд хоногшсон нэг киног сонгон авч орчин бүрдүүлэхийн зэрэгцээ тусгай хоолны цэс гаргажээ. Хамгийн гол нь бүх хоол 20 хувь хямдарч байгаа аж. Бид ч мөн адил "Кино аян"-д нэгдэж "Номадсын сүлжээ" хоёр салбараар үйлчлүүллээ. 

Harley Quinn-ий авчирсан амтат багц
 

СТӨ-ний ард байрлах Номадсын сүлжээ "Дабль Шот" ресторанд ормогц таныг Harley Quinn угтан авч үйлчлэх болно. Залуу үеийнхэнд ороход тун тохиромжтой энэ салбарт "Үхлийн Салаа" (Suicide Squad) киноны орчинг бүрдүүлжээ.

Harley Quinn-ий хоригддог тор, киноны постерууд үнэхээр сонирхолтой. Кино аянд зориулж тусгай шинэ хоолны цэс хүртэл гаргасан байлаа. Тусгай цэснээс сонгосон хоолны хэмжээ их, 3-4 төрлийн хоол, зууш тэргүүтэн байв.

Хоолноос гадна уух зүйлсийн сонголт илүү сонирхолтой санагдаж байлаа. "Үхлийн салаа" кино шиг эрсдэлтэй, сонирхолтой зүйлст дуртай хүмүүст тохирсон галтай коктейль, найзуудтайгаа хамтдаа идэж болох зууш зэргийг нэрлэж болох юм. 

"ЭЭ Дээ энэ хүүхнүүд үү"

Монгол түмний сэтгэлд хоногшсон хайртай дүр Жамц дарга Улаанбаатар банкны урд байрлах "Модерн Номадс"-ын үүдээр ормогц биднийг угтан авлаа. Улаан туузан дээр бичсэн уриа, тухайн үед эдэлж хэрэглэж байсан зүйлс, киноны постероор танхимаа дүүргэж "Энэ хүүхнүүд үү" киноны орчинг гайхалтай бүрдүүлжээ. 

 

Зөөгчид нь тухайн киноны гол дүрүүдийн хувцсаар гоёсноос гадна дүрдээ сайн хувирч таныг уйдаахгүй, яриа өрнүүлнэ. "Уул шугамандаа" гэж хэлэх нь үйлчлүүлэгчдийг хөгжөөх бөгөөд яг л Жамц даргатай уулзаж байгаа мэт санагдаж байлаа.

Хоолны цэсэн дээрх "Зоотехникч ногоотой шөл", "Нэгдэлчин сет", "Жамц даргын хоол", "Гэрийн эзэгтэйн гарын бууз" хамгийн эрэлттэй байгаа гэсэн шүү. Мэдээж социализмын үеийн хамгийн алдартай, одоо ч үнэ цэнэтэй дуунууд сонорыг мялаана. 

Та "Номадсын сүлжээ" рестораны хүссэн салбартаа очиж кино ертөнцөөр аялаарай. Мөн аяны хүрээнд урамшуулал, бэлэг авах боломжтой. 

Урамшуулалд хамрагдахыг хүсвэл юуны өмнө "Номадсын сүлжээ" ресторанаар 25 мянган төгрөгөөс дээш үнийн дүнгээр үйлчлүүлсэн байх ёстой.

  • Эхний ресторанаар үйлчлүүлээд кино аяны тойрон аяллын хуудсын эзэн болно,
  • Хоёр дахь сүлжээгээр үйлчлүүлээд цай, эсвэл кофе үнэгүй сонгон авна,
  • Гурав дахь ресторанаар үйлчлүүлээд цэвэр ургамлын “Алтхаус” цай бэлгэнд авна,
  • Харин дөрөв дэх ресторанаар үйлчлүүлээд "Номадсын сүлжээ" ресторанаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх Хөнгөлөлтийн карт болон сар шинийн буузны дээж 2 кг авах онцгой боломжийг олгож байгаа юм.

Кино аян “Номадсын сүлжээ" рестораны бүх салбарт энэ сарын 18-ныг дуустал үргэлжилнэ. Мөн та хайртай дотны хүнтэйгээ гэгээн хайрын Валентины баяраар хаана зоог барих вэ гэж эргэлзэж байгаа бол энэ ХАМГИЙН УЙДАМГҮЙ сонголт байх болно.  

КИНО ЕРТӨНЦӨД ХООЛЛОХ УЛААНБААТАР ХОТЫН РЕСТОРАНУУД:
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.