Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

"ХДХВ-ийн халдвараас сэргийлэх арга хэмжээг цогцоор хэрэгжүүлснээр тархалтыг бага түвшинд тогтоож чадсан"

ikon.mn
2017 оны 2 сарын 9
iKon.MN
 

Манай улс ДОХ,Сүрьеэ, Хумхаа өвчинтэй тэмцэх Глобал сангаас 2003 оноос хойш ДОХ, Сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр 57.9 сая долларын төсөл хэрэгжүүлснээс 21.5 сая долларыг ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үндэсний арга хэмжээнд зарцуулсан байна. 

Глобал сангийн буцалтгүй тусламж хэлбэрээр олгогддог энэхүү санхүүжилт нь манай улсын хувьд олон улсын хэмжээнд дэвшүүлсэн зорилтоо биелүүлэх, Үндэсний хэмжээний бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Өнөөдөр Глобал сангийн дэмжлэгтэй ХДХВ,ДОХ-ын үргэлжлэх шатны төсөл боловсруулах, Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр /2017-2021/ хэлэлцэх хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт боллоо. Энэ арга хэмжээнд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн оролцож үг хэллээ.

 

Тэрбээр үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд зарцуулж нийт хөрөнгийн 70 хувийг Глобал сангийн сангийн санхүүжилт эзэлдэг. Санхүүжилтийн хүрээнд ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг эрүүл мэндийн болон бусад салбар, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор цогц байдлаар хэрэгжүүлснээр нийт хүн амын дундах ХДХВ-ийн халдварын тархалтыг бага түвшинд тогтоож барьж чадсан гэж үзэж байгаагаа онцолсон юм.

 

Одоогийн хэрэгжүүлж буй төслийн санхүүжилтийг ялангуяа хүн амын тодорхой бүлгийнхний дундах урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг өргөжүүлэх, бүхий л шатлалын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөтөлбөрийн хяналт-шинжилгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр зарцуулж байгаа юм байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам