Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн "Сургалт, зөвлөх үйлчилгээний төв" нээгдлээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянгол дүүрэгт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн "Сургалт, зөвлөх үйлчилгээний төв" өнөөдөр нээгдлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд мэргэжилтнүүдийн чадавх маш чухал. Иймээс хуулийн хэрэгжилтэн дээрээ тулгуурлан "сургалт, зөвлөх үйлчилгээний төв"-ийг нээж байгаа аж.

Энэ талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал: " Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нь анх Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр 22 жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн байгаа. Энэ хугацаанд бид нэг ирсэн тоогоор нь 20,000 хүнд үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдаад дөнгөж 9 хоног болж байна. Энэ хуулийг хэрэгжүүлэх мэргэжилтнүүд дангаараа ажилладаг байсныг халж, хоорондоо хамтдаа ажиллах үзэл баримтлалтайгаар энэ хууль гарсан байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ гэдэг нь зөвхөн хариуцлага оногдуулах биш, хэрхэн мэргэжилтнүүд хамтран ажиллах, хэрхэн хохирогчийг хамгаалах, яаж тухайн гэр бүлийг бүрэн бүтэн байлгахад гол анхаарлаа хандуулах нь хуулийн хэрэгжилтийн гол амин сүнс байх ёстой.

Үүний тулд мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх, өөрчлөх хэрэгтэй. Бид 22 жилийн туршлага, мөн хуулийн хэрэгжилтэн дээрээ тулгуурлан энэхүү "сургалт, зөвлөх үйлчилгээний төв"-ийг нээж байгаа юм. Байгууллагууд ихэвчлэн тус тусын үүргээ гүйцэтгэн ажилладаг, тэгэхээр дунд нь хохирогчийн амь нас, эрүүл мэнд гээгдэж байдаг. Тэгэхээр үүнийг дахин давтагдуулахгүйн тулд, мэргэжилтнүүдийг хамтдаа, хоорондоо аалзны тор шиг сүлжилдэн ажиллах чадварыг бий болгоход энэ төв гол үүрэг гүйцэтгэх юм" гэлээ.

Тус төвийг нээхэд орон сууцны нэг давхрын ашиглагдахгүй байсан байрыг засаж, дотоод тоног төхөөрөмжөөр хангахад Герман улсын ЭСЯ чухал үүрэг гүйцэтгэжээ.

Нээлтийн фото

Гэрэл зургийг mpa.mm

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг