Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн аюултай 12 зам

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 2 сарын 9
Cardoctor

Аялалд гарна гэдэг яриангүй бие, сэтгэлийн тайвшралтыг авчирдаг. Гэхдээ одоо танилцуулах гэж буй 12 замын тухайд бол яг эсрэгээрээ. Та бүр аяллын эхнээс л жолоо барихаас эмээдэг болох вий, үнэн шүү.

1. Хардунг-Ла, Энэтхэг

 

National Geographic, World Records гээд аяллын мангасууд нэгэн дуугаар Хардунг-Ла-г дэлхийн хамгийн өндөрт орших замаар нэрлэцгээж байна. Эндээс хадны нуралт гэж юу байдгийг жинхэнэ утгаар харж болно.

2. Гуиолинг нүхэн гарц, Хятад

 

1,200 метр нүхэн гарц яг уулын захаар байрласан байдаг.

3. Далтон хурдны зам, Аляск

 

Далтоны хурдны замыг дэлхийн хамгийн хүйтэн, алслагдсан замаар нэрлэдэг. Тийм ээ үнэхээр хүйтэн, жихүүн харагдаж байна.. Би бол ийшээ бүүр зүглэхийг ч хүсэхгүй.

4. Эшима Охаши гүүр, Япон

 

Эшима Охаши гүүр гэхээсээ илүү галзуу хулгана шиг л харагддаг. Том, хүнд оврын завинууд доогуур нь дамжин өнгөрөхөөр бүтээгдсэн.

5. Атлантын далайн зам, Норвеги

 

Жуулчид энэ замд ухаангүй дуртай. Учир нь эндээс байгалийн гоо үзэсгэлэнг жинхэнэ утгаар харах боломжтой. Гэхдээ далайн давалгаа аюулыг авчирч мэдэх юм.

6. Зожи-Ла, Энэтхэг

 

Энэ замаар Ладах болон Кашмир хотууд холбогддог. Хад чулуу ихтэйгээс гадна аймшигтай нарийхан замтай. Замын голд түгжээнд орж, мал сүрэгтэй нийлэхийг хүсээгүй л бол зүглэх ч юм биш.

7. Хана, Хавай

 

Мауид байрлах маш нарийхан, хөрсний гулсалтаас болж үргэлж л хаагдаж байдаг зам.

8. Колыма, Орос

 

Үхлийн зам гэж нэрлэгддэг энэхүү замыг анх хоригдлууд барьж байжээ. 1932 онд замын ажил эхэлсэн боловч 1953 он хүртэл гүйцэд баригдалгүй нэлээд удсан. Яг л хий үзэгдэлтэй юм шиг.

9. Юнгасын зам, Болив

 

Хадан цохионы яг захаар баригдсан Юнгас нь дэлхийн хамгийн аюултай замын тоонд зүй ёсоор ордог. Жилд 200-300 хүний амийг авч оддог гэсэн судалгаа ч бий.

10. Le Passage du Gois, Франц

 

Энэхүү зам өдөрт цөөхөн хэдэн цагаар л нээгддэг. Бусад цагуудад зам тэр аяараа далайн усаар бүрхэгддэг.Гэхдээ ядаж л үзэгдэх байдал янзын.

11. Кавкакын зам, Орос

 

Энэ нарийн зам аймшигтай байж болох ч байгалийн гайхамшгийг харах боломжийг олгодог.

12. Transfăgărășan, Румын

 

Энэ зам Хардунг-Ла шиг өндөрт байрладаггүй ч энэ чинь Румын шүү дээ. Аюултай, бас төгс гоо үзэмж.

Зураг