Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд ходоодны хүчлээс эрчим хүч гаргах арга нээжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Хүний бие янз бүрийн химийн элементүүдийг агуулж байдаг. Тухайлбал ходоодонд байдаг хүчил нь хоол хүнсийг боловсруулах үүрэг гүйцэтгэдэг юм. Тэгвэл Массачусетсийн Технологийн Их сургуулийн судлаачид энэхүү хүчлийг эрчим хүчний эх үүсгүүр болгох арга нээснээ саяхан танилцуулжээ.

Тэдний зохион бүтээсэн залгидаг термометр болон радио дамжуулагч гахайн ходоодны хүчлээр долоо хоног амжилттай ажилласан байна.

Ингэснээр гэдэс дотор, хоол боловсруулах эрхтний ажиллагааг хялбар шинжлэх шинэ аргыг нээж байгаа юм.

Гахайн гэдсэнд орсон капсултай дамжуулагч долоо хоногийн турш 12 секунд тутамд, гадна талд 2 метрийн дотор байгаа хүлээн авагчид мэдээлэл дамжуулж чадсан байна.

Ингэхдээ гахайн биенд ямар ч сөрөг нөлөө үзүүлээгүйг эрдэмтэд баталжээ. Одоогоор иймэрхүү капсулд цагны баттерейг суулган ажиллуулдаг ч нэг өдөр орчим ажиллаад зай нь дуусдаг. Мөн баттерей нь гэдсэнд үлдвэл хүний биед хортой нөлөө үзүүлэх боломжтой байгаа юм.

Харин дээрх шинэ технологи нь хүний биед эрсдэлгүй мөртлөө удаан ажиллаж чадах эмчилгээний арга зам болохоор байна.

 

Эх сурвалж: Quartz