Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Даваадорж: Эмчийн гарт “зэвсэг”-ийг нь бариулна гэдэг хамгаас чухал

Ч.Олдох
2017 оны 2 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд манай улсад хавдрын өвчлөл газар авав. Тэр дундаа хоол боловсруулах эрхтэн болон элэгний хорт хавдраар өвчилж нас барсан хуний тоо нэмэгдсээр байна. Энэ аргаар АШУҮИС-ийн Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх эмч Д.Даваадоржтой ярилцлаа.

-Хавдрын өвчлөл газар авлаа гэдэг. Судалгаагаар юу гэж тогтоосон байдаг юм бол?

-Монгол Улсад хоол боловсруулах замын өвчлөл сүүлийн 10 жилд тасралтгүй өсч ирлээ. Үүнийг Эрүүл мэндийн яамны харьяа “Эрүүл мэндийн хөгжлийн төв”-өөс жил бүр гаргадаг Эрүүл мэндийн үзүүлэлтийн мэдээ тайланд болон Олон улсын мэргэжлийн сэтгүүлд дурдсан байдаг. Түүнд элэгний архаг үрэвсэл тэр дундаа вирусийн гаралтай архаг үрэвсэл, элэгний хавдар, ходоод болон улаан хоолойн хавдрын өвчлөл өндөр үзүүлэлттэй гэж бүртгэгдсэн.

Олон улсын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Монгол Улсын хүн амын дунд ходоодны хавдар дэлхийн хэмжээнд хоёрдугаарт, элэгний хавдар нэгдүгээрт бүртгэгдсэн нь энэ төрлийн өвчлөлөөр маш ондор үзүүлэлтэй орны тоонд орж байна.

-Яагаад зөвхөн энэ хоёр өвчин ийм хурдацтай тархаж байна вэ?

-Бидний амьдралын хэв маяг, өмнө авч байсан халдвар болон сүүлийн үед манай анагаах ухааны салбарт тэр тусмаа эрүүл мэндийн салбарт оношилгоо, эмчилгээний чадвар сайжирсантай холбоотойгоор энэ төрлийн өвчлөл илүү ихээр бүртгэгдэж байна гэж үзэж болно.

Монгол Улсын нийт хүн амын дунд өвчлөлтийн байдлаар авч үзвэл, амьсгалын замын өвчлөл 100 мянган хүмд 1,339, хоол боловсруулах замын өвчлөл 1,056, шээс, бэлгийн замын өвчлөл 773, зүрх судасны өвчлөл 848, осол гэмтэл 578 бүртгэгдсэн байдаг.

Өвчлөл хэдийгээр ийм үзүүлэлттэй гарч байгаа хэдий ч нас баралтын шалтгаант өвчлөлийн тэргүүн байранд зүрх судасны өвчлөл, дараа нь бүх төрлийн хавдар орж байна. Хавдар дотроо нийт хавдрын 24.3 хувийг элэгний хавдар эзэлдэг бол хоёрдугаарт ходоодны хавдар ордог.

Энэ нь манай улсад вирусийн гаралтай тэр дундаа В, С вирус болон дельта вирусийн гаралтай халдвар ихээхэн өргөн тархсантай холбоотой. Энэ гурван вирус дунджаар 30 орчим хувийг эзэлж байна. Үүнээс үүдэн суурь өвчлөл шат ахиж, түүнээс гарах хүндрэл нь хатуурал хавдар болох үндсэн шалтгаан болдог.

-Ходоодны хорт хавдрын тухайд?

-Монголын хүн амын дунд хелико бактерийн халдвар маш их байдаг. Үүнээс үүдээд ходоодны болон улаан хоолойн хорт хавдар өндөр үзүүлэлттэй гарч байгаа юм.

-Хавдрын өвчлөл өндөр үзүүлэлтэй байгаа нь илрүүлэлт сайн байгаагийнх уу эсвэл оор шалтгаан байна уу?

-Сүүлийн 10 жилд манай эмч мэргэжилтнүүд энэ бүхэнд анхаарал хандуулсны хүчинд элэгний эмгэгийн талаар тодорхой амжилтад хүрсэн. Ер нь дэлхийн бүх шатны оношилгоо эмчилгээг хийж байгаа. Гэхдээ зарим өндөр түвшний судалгааны шинжилгээг эс тооцвол шүү дээ.

Вирусийн эсрэг эмчилгээнээс эхлээд элэг шилжүүлэн суулгах, элэгний хатуурлын үед гардаг хүндрэлийг хүртэл эмчлэх эмчилгээг бүрэн шийдэж чадаж байна шүү дээ. Оношилгооны хувьд эрт үеийн хавдрын өвчлөлийг илрүүлэх, гэр тусмаа 50-аас дээш настай хүмүүст урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулж улаан хоолой, бүдүүн гэдэс, нойр булчирхай. уушги болон элэгний хорт хавдрыг илрүүлэх нийтийг хамарсан ажлыг өргөжүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Хавдраар өвчлөхгүй байх өөр ямар арга замууд байна?

-Олон шалтгаан бий. Монголчуудын хооллолтын дэг жаяг, амьдралын хэв маяг ихээхэн асуудалтай болчихсон. 1990 оноос хойш зах зээлийн нийгэмд шилжиж бүх зүйл чөлөөтэй болсноор хоолны нэр төрөл олширч, дарсан давсалсан бүтээгдэхүүний тоо нэмэгдсэн Үүнтэй холбоотойгоор хүн амын дунд илүүдэл жин хэвийн үзэгдэл болсон. Илүүдэл жинтэй хүн дандаа өвчин тээж явдаг. Тийм болохоор зүрх судасны, хоол боловсруулах замын өвчлөл их байгаа юм. Энэ эхний шалтгаан.

Хүүхдийг бага наснаас нь буруу дадал, хэв маягаар амнаасаа хооллосонтой холбоотойгоор хелико бактерийн халдвар тархдаг. Түүнчлэн нийтийн хоолны газруудын ариутгалын чанарын асуудалтай холбоотой хелико бактерийн халдвар дамждаг.

-Вирусийн шалтгаант эмгэгт эмийн эмчилгээ бий юу. Ер нь эмчилгээнд дэвшил гарч байна уу?

-Вирусийн шалтгаант элэгний эмгэгийн Нуклеозид эмүүдийг хэрэглээд эхэлсэн. С вирусийн шалтгаантай бол “Софосбувир” “Ледисправир” В вирусийн шалтгаантай бол “Энтекавир Тенофовир” В, С, дельта вирусийн хавсарсан халдвартай бол “Пегинтерферон” эмийг хэрэглэж байна.

Элэгний хатуурлаас үүдсэн хүндрэлүүд гарах юм бол улаан хоолойн, ходоодны судсыг нь боох эмчилгээ хийдэг. Элэгний хавдрыг судсаар химийн тарчгаар бөглөх болон дулааны энергиэр түлэх, элэг тайрах хагалгаануудыг амжилттай хийж байна. Хамгийн сүүлд л гэхэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд нэвтрүүлээд зургаан жил боллоо.

-Тулгамдсан асуудал, хүндрэлтэй зүйлүүд нь юу вэ?

-Өвчлөл өндөр, тохиолдол нь өндөр, хүмүүс нь эдийн засгийн хувьд муу байгаа учраас дээр хэлсэн хүссэн үр дүнд хүрч чадахгүй байна. Сүүлийн үед С вирусийн эмчилгээг даатгалын системд оруулснаар хамрагдах хүмүүсийн тоо ихэссэн. Төрийн зүгээс энэ салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшилтэйгээ rap нийлж хамтарсан бодлого явуулаад ирэхээр бүх төрлийн өвчлөлийг бууруулах бололцоотой болж байна. Анхны үр дүн ч гарсан.

“Медимпэкс”, “Омбол” зэрэг компани С вирусийн анхны эмийг оруулж ирсэн. Үр дүн нь 95 хувьтай гарсан. Дурангийн багаж тоног төхөөрөмжийг “Медимпэкс”, “Чоногол Пролианс” компаниуд оруулж ирж байна. Хувь хүнд хагалгаа хийхэд нэг удаагийн дээд зэргийн шаардлага хангасан багажаар хийж байна.

Сүүлийн үед элэгний болон хоол боловсруулах замын өвчлөлд сайн эмүүдийг “Монфарм”, “Еврофарм”, “Азифарм”, “Монос” зэрэг компани оруулж ирж байна. Энэ бүгд эргээд монгол хүнд л хэрэгтэй. “Монфарм” компани гэхэд л элэгний хатуурал болон архаг үрэвсэлд хэрэглэдэг амин хүчлүүдийг оруулж ирсэн байна.

Хоол боловсруулах эрхтний хавдарт “Видатокс”-ийг оруулж ирж байна гээд олныг нэрлэж болно. Эмчийн гарт "зэвсэг”-ийг нь бариулж өгнө гэдэг хамгийн чухал зүйл. Түүнийг энэ компаниуд хийж өгч байна. Саяхан төрөөс “Эрүүл элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталж өглөө. Даатгалаас 210 мянган төгрөгийг хөнгөлж өгч байна гэдэг маш том зүйл юм.

-Хавдрын тэр дундаа элэгний хавдрын эмийн үнэ, үйлчилгээний хүчин чадал хэр байна?

-Угаасаа анагаахын салбарын шинэ эм тариа, технологи бүгд маш үнэтэй. Манайд эрүүл мэндийн систем нь үнэгүй олон жил явсантай холбоотойгоор тэгж хараад байгаа юм. Гэхдээ эдийн засгийн боломжийг мэддэг учраас манай эмч нар энд тэндээс гуйж ирээд л хямдхан хийгээд байна.

Бас нэг жишээ хэлье, элэгний богино амин хүчлүүд байна, “Монфарм” компанийн оруулж ирээд байгаа. Энэ амин хүчлүүд бол элэгний тэжээл. Хүн үргэлж судсаараа тариа хийлгээд байхын оронд элэгний хатууралтай хүн эмийг өдөрт нэг юм уу, хоёрыг уухад тодорхой хэмжээгээр тэжээлээ нөхөөд явахаас гадна тархинд үүсээд байгаа хорт бодисуудыг зайлуулдаг. Манай залуучууд энэ бүхнийг оруулж ирж чадаж байгаа нь үнэхээр бахархууштай.

Зураг