Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "ДЦС-4"-ийн яндангаас ялгарах утааны бохирдуулагч бодисуудыг хэмждэг боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар "ДЦС-4" ТӨХК-нд нийлүүлэгдсэн утааны хийн бохирдуулагч бодисуудыг шинжлэх суурин анализаторуудыг хүлээн авах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2017.02.08/ боллоо.

Улаанбаатар хотын Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх, төслийн II шатны хүрээнд 2013 оноос ЖАЙКА болон "ДЦС-4" ТӨХК станцын зуухнаас гарч байгаа утааны хийн анализаторуудыг суурилуулах талаар хамтран ажиллаж эхэлжээ.

Үүний үр дүнд станцын зуух тус бүрээс ялгарах азотын ислүүд, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрстөрөгчийн давхар исэл, хүчилтөрөгчийг хэмжих багаж хоёр анализатор, зуухны яндангаас ялгарах тоосны нягтыг хэмжих нэг анализатортой боллоо.

Энэ нь санхүүжилтийн хувьд 37,6 сая иенийн буцалтгүй тусламжаар хийгдэж байгаа аж.

"ДЦС-4" ТӨХК-ийн талаас сорьц ба халаагч уурын шугамын угсралт, шат тавцан, тулгуур, анализаторууд байрлах өрөө, хэмжилтийн ба тэжээлийн кабелийн угсралт холболт, компьютерийн хяналт удирдлага, мэдээлэл дамжуулах систем суурилуулах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Утааны хийн анализаторуудыг суурилуулах ажлын гүйцэтгэгчээр "Рутан" ХХК ажилласан байна.

Түүнчлэн Японы Horiba ба Tanaka компаний мэргэжилтнүүд өнгөрсөн оны аравдугаар сард станц дээр ирж анализаторуудын туршилт, тохируулгын ажлыг гүйцэтгэж, ДХХ-А цехийн ажилтнуудад сургалт зохион байгуулжээ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг