Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр өдөр болох “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярын ХӨТӨЛБӨР

ikon.mn
2017 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Улаанбаатарын өвлийн наадам 2017” хоёрдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм.

Өвлийн наадмын тэмцээн уралдаанд оролцох сонирхолтой иргэд 70108687, 95193734, 98198687, 90218687 дугаарын утсаар холбогдож бүртгүүлэх юм байна. 

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Наадмын үйл ажиллагаа энэ амралтын өдрүүдэд болно. Бид энэ жилийн наадмыг “Гэр бүлийн баяр” нэртэйгээр зохион байгуулж байна. Тиймээс арга хэмжээ хөтөлбөрүүд маань гэр бүл рүү чиглэсэн байх болно.

Бид олон сонирхолтой хөтөлбөр бүхий наадам зохион байгуулахаар төлөвлөсөн.

Наадамд ирсэн иргэд, жуулчид эдгээрийг үзэж, харж, сонирхохоос гадна тэмцээн уралдаанд оролцох боломжтойгоороо онцлогтой.

Өвлийн наадам маань энэ Бямба гарагийн 12:00 цагт албан ёсоор нээлтээ хийнэ” гэлээ.

“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ-2017” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Наадмын арга хэмжээ 2017 оны хоёрдугаар сарын 11,12-ны өдрийн 12:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэлнэ. 

Хоёрдугаар сарын 11-ний өдрийн арга хэмжээ

Төв талбайд:

12:00-12.05 “Улаанбаатар өвлийн наадам-2017” арга хэмжээний  нээлт эхэлнэ /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын албаны хүмүүс оролцоно/

12:05-12:15 Урлагийн тоглолт /Уран бүтээлчид болон Улаанбаатар чуулгын тоглолт

12:15-12:25 Парад /мөсөн сур, мөсөн шагай, регби, шүхрийн үзүүлбэр, өвлийн дугуй, мөсөн хана, сноуборд, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, цана/

12:25-12:50 Урлагийн тоглолт / Уран бүтээлчид болон Улаанбаатар чуулгын тоглолт/

12:50-13:00 Параглайдингийн үзүүлбэр

Тусгай талбайд:

13:00-16:40  Үндэсний хувцастай оролцогчдыг шалгаруулах тэмцээн /эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, гадаад оролцогчийн төрлөөр зохион байгуулагдана/

11:00-16:00 Гэр бүлийн буухиа тэмцээнүүд /тусгай талбайд зохион байгуулагдана/

11:00-16:00  Цасан урлалын тэмцээн /Тусгай талбайд зохион байгуулагдана/

11:00-16:40 Мөсөн сурын сонирхогчийн тэмцээн /мөсөн сурын талбайд зохион байгуулагдана/

11:00-16:40 Мөсөн шагайн сонирхогчийн тэмцээн /мөсөн шагайн талбайд зохион байгуулагдана/

11:00-16:40 Цанын сонирхогчийн тэмцээн /цанын талбайд зохион байгуулагдана/

11:00-16:40 Сноубордын сонирхогчийн тэмцээн /сноубордын талбайд зохион байгуулагдана/

11:00-16:30 Мөсөн шатрын сонирхогчийн тэмцээн  /мөсөн шатрын талбайд зохион байгуулагдана/

11:00-16:40 Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн /мөсөн хананд авиралтын талбайд зохион байгуулагдана/ 

Үзүүлбэр, үзэсгэлэн, үйлчилгээ

11:00-16:40 Мото мотоциклийн үзэсгэлэн /мото мотоциклийн талбайд зохион байгуулагдана/

11:00-16:40 Регбигийн Улаанбаатарын цомын аварга шалгаруулах тэмцээн /хөл бамбөгийн талбайд зохион байгуулагдана/

11:00-16:40 Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн /мөсөн сурын талбайд зохион байгуулагдана/

11:00-16:40 Нохой чарганы үйлчилгээ /нохой чарганы талбайд зохион байгуулагдана/

11:00-16:40 Өвлийн дугуйны үйлчилгээ /дугуйн замд зохион байгуулагдана/

11:00-16:40 Мини-амьтны хүрээлэн /амьтны хүрээлэнгийн хэсэгт зохион байгуулагдана/

11:00-17:00 Аяллын хувцас, эдлэлийн худалдаа, халуун хоол ундааны үзүүлбэр, үйлчилгээ /төв талбайд/

Төв тайзны арга хэмжээ

15:40-16.10 Урлагийн тоглолт / Уран бүтээлчид болон Улаанбаатар чуулгын тоглолт/

16:10-16:20 Параглайдингийн үзүүлбэр

16:20-16:40 Урлагийн тоглолт / Уран бүтээлчид болон Улаанбаатар чуулгын тоглолт/

16:40-17:00 Шагнал гардуулах ёслол

  • Үндэсний хувцастай шилдэг оролцогчдод
  • Гэр бүлийн буухиа тэмцээний шилдэг багт
  • Цасан урлалын тэмцээний шилдэг багт

Улаанбаатар өвлийн наадам-2017” арга хэмжээний 12-ны өдрийн арга хэмжээ

Төв тайзан дээр:

12:00-12.05 “Улаанбаатар өвлийн наадам-2017” арга хэмжээний  нээлт эхэлнэ / Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон албан хүмүүс оролцоно/

12:05-12:50 Урлагийн тоглолт /Уран бүтээлчид болон Улаанбаатар чуулгын/

12:50-13:00 Параглайдингийн үзүүлбэр 

Тусгай талбайд:

13:00-16:40  Үндэсний хувцастай оролцогчдыг шалгаруулах тэмцээн / эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, гадаад оролцогчийн төрлөөр зохион байгуулагдана/

11:00-16:00 Гэр бүлийн буухиа тэмцээнүүд   /тусгай талбайд зохион байгуулагдана/

11:00-16:00  Цасан урлалын тэмцээн /Тусгай талбайд зохион байгуулагдана/ 

11:00-16:40 Мөсөн сурын сонирхогчийн тэмцээн /мөсөн сурын талбайд зохион байгуулагдана/

11:00-16:40 Мөсөн шагайн сонирхогчийн тэмцээн /мөсөн шагайн талбайд зохион байгуулагдана/

11:00-16:40 Цанын сонирхогчийн тэмцээн /цанын талбайд зохион байгуулагдана/

11:00-16:40 Сноубордын сонирхогчийн тэмцээн /сноубордын талбайд зохион байгуулагдана/

11:00-16:30 Мөсөн шатрын сонирхогчийн тэмцээн  /мөсөн шатрын талбайд зохион байгуулагдана/

11:00-16:40 Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн /мөсөн хананд авиралтын талбайд зохион байгуулагдана/ 

Үзүүлбэр, үзэсгэлэн, үйлчилгээ

11:00-16:40 Мото мотоциклийн үзэсгэлэн /мото мотоциклийн талбайд зохион байгуулагдана/

11:00-16:40 Регбигийн Улаанбаатарын цомын аварга шалгаруулах тэмцээн /хөл бамбөгийн талбайд зохион байгуулагдана/

11:00-16:40 Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн /мөсөн сурын талбайд зохион байгуулагдана/

11:00-16:40 Нохой чарганы үйлчилгээ /нохой чарганы талбайд зохион байгуулагдана/

11:00-16:40 Өвлийн дугуйны үйлчилгээ /дугуйн замд зохион байгуулагдана/

11:00-16:40 Мини-амьтны хүрээлэн /амьтны хүрээлэнгийн хэсэгт зохион байгуулагдана/

11:00-17:00 Аяллын хувцас, эдлэлийн худалдаа, халуун хоол ундааны үзүүлбэр, үйлчилгээ / төв талбайд зохион байгуулагдана/

Төв тайзан дээр:

15:40-16.10 Урлагийн тоглолт / Уран бүтээлчид болон Улаанбаатар чуулгын тоглолт/

16:10-16:20 Параглайдингийн үзүүлбэр

16:20-16:40 Урлагийн тоглолт / Уран бүтээлчид болон Улаанбаатар чуулгын тоглолт/

16:40-17:00 Шагнал гардуулах ёслол

  • Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээний аварга
  • Регбигийн Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээний аварга
  • Үндэсний хувцастай шилдэг оролцогчдод
  • Гэр бүлийн буухиа тэмцээний шилдэг багт
  • Цасан урлалын тэмцээний шилдэг багт

“Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярт ирсэн иргэд халуун хоол цайгаар үйлчлүүлэхийн зэрэгцээ мотоциклын үзүүлбэрийг үзэж сонирхон, өвлийн дугуй, нохой чаргаар аялах боломжтой аж.