Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ноолууран бүтээгдэхүүнээ “үнэгүй” авах боломж

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 2 сарын 8
Сурталчилгаа
 

Хэн хүнгүй л дэлгүүр хоршоог зорьж, өөрсдөдөө цагаан сарын гоёлоо худалдан авч, ах дүүстээ өгөх бэлгээ сонгож буй нь Монголчуудын уламжлалт Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотой.

Эрээний чанаргүй оймс бэлэглэдэг цаг хэдийнэ ард хоцорч эх орныхоо үйлдвэрүүдийг дэмжсэн эх оронч худалдан авалт хийх нь орчин цагийн монгол хүний “үүрэг” гэлтэй. Тиймээс ч дотоодын үйлдвэрлэл хөгжихийн хэрээр иргэд аль болох үндэсний үйлдвэрийн эдэлгээ урт, загвар сайтай бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авахыг илүүд үзэх болов.

Энэхүү цаг үеийн шаардлагад нийцсэн ноолууран бүтээгдэхүүн нь Эх орны брэнд Эвсэг бөгөөд “Эвсэг” ХХК-ийн хамт олон 2000 оноос хойш энэхүү брэндээ дотоодын зах зээлд үйлдвэрлэн гаргаж байгаа билээ.

 

Эх орны брэнд Эвсэг кашмир өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр “Black Friday” арга хэмжээ зохион байгуулж бүх бараа бүтээгдэхүүндээ 50 хувийн бодит хямдралыг зарлаж үйлчлүүлэгчиддээ бэлэг барьсан бол энэ удаа “Алтан унжлагат” хэмээгч тахиа жилийг угтаж “1+1” буюу 100 хувь ноолууран бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд хүссэн өнгө, загварын нэг бүтээгдэхүүнээ үнэгүй бэлгэнд авах боломжийг хэрэглэгчиддээ дахин барьж байна.

“Эвсэг” брэндийн дэлгүүрүүдэд ноос, ноолууран бүтээгдэхүүнүүд бүх өнгө загварын хувьд өргөн сонголттой буй учраас үйлчлүүлэгчдийн хөл тасрахгүй байна.

 

“Эвсэг” ХХК нь 2016 оны зун Улаанбаатарт болсон АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтаар гадаадын төрийн өндөр албан тушаалын эрхмүүд, бизнес эрхлэгч зочдод өөрсдийн бүтээгдэхүүнээс гарын бэлэг гардуулж, эх орны брэндийн чанар, чансаагаа сурталчлан таниулсан юм.

Мөн Дэлхийн бурхан шашны тэргүүн, Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монголд ирж номын айлдвар хийх үед Далай багшид бүтээгдэхүүнийхээ дээжийг өргөн барьж ажил үйлс, ажилчдынхаа буян заяаг даатгажээ.

 
 

Дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эвсэг” компанийн ноолууран бүтээгдэхүүн бүрийн ард 800 гаруй ажилтны хөлс, хүч шингэсэн байдаг.

Тиймээс тэдний бүтээгдэхүүнээс худалдаж авах нь тус компанийн үйл ажиллагааг дэмжиж, ажилтнуудад нь илүү их үр бүтээлтэй ажиллах урам зоригийг өгөх болно.

 

“Эвсэг”-ийн салбар дэлгүүрүүд:

-    Төв дэлгүүр, Зайсан явах замд, Богд хааны ордон музейн баруун урд /10:00-21:00 цаг/
-    UB mart, 2-р давхар/10:00-20:00 цаг/
-    Их дэлгүүрээс АСА цирк орох замын баруун талд "Эвсэг Кашмир" дэлгүүр /10:00-20:00 цаг/
-    Naran mall, 1-р давхар /10:00-20:00 цаг/
-    Вокзалын зүүн талд “Монголд үйлдвэрлэв” төвийн 2-р давхарт /10:00-18:00 цаг/ 

“Эвсэг” брэндийн “Facebook Page” 

Эх орноо хөгжүүлэх нь эх оронч худалдан авалтаас эхэлнэ!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.